
МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар өнөөгийн эдийн засгийн байдал болон бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж байгаа аж. Хуралдаан дууссаны дараа 12.00 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сэтгүүлчдэд хурлаар ярьсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
МАН-ын удирдлагын зүгээс эдийн засгийн байдал муудсан нь Шинэчлэлийн Засгийн газрын буруу үйл ажиллагаатай холбоотой гэж мэдэгдээд байгаа билээ.