Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Амаржаргал: Бид нүүрсний үнээс биш өөрсдөөсөө болж хямарлаа

2013-8-12
0
ЖИРГЭХ
Нэг ам.доллар 1600 төгрөгтэй тэнцэж валютын ханшаас эхтэй үнийн өсөлт сүүлийн үед манай эдийн засгийг нөмрөөд байна.
амаржаргалНэг ам.доллар 1600 төгрөгтэй тэнцэж валютын ханшаас эхтэй үнийн өсөлт сүүлийн үед манай эдийн засгийг нөмрөөд байна. Энэхүү санхүүгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэхийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас бид хүссэн юм. Тэрээр бидний хүсэлтийн дагуу “Бид нүүрсний үнээс биш өөрсдөөсөө болж хямарлаа” хэмээх нийтлэлийг бичжээ. Эл нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Тогтворгүй” хэмээх  үгээр зөвхөн өнөөгийн валютын ханшийн хөдөлгөөн, эдийн засгийг бүхэлд нь тодорхойлоод зогсохгүй бусад салбарт ч төрийн бодлого ямархүү байгааг илэрхийлжээ.

“Тогтворгүй”-эл байдал бараг жил хагас үргэлжилж цаашлаад улам бүр тэлэх хандлагатай байгааг бид анзаарахгүй л байна.  Жишээ нь:

      -    Оюутолгой удаа дараа хойшилсон (санаатай санамсаргүй)

      -    Тавантолгой урагшлахгүй байгаа (17 тэрбумын асуудал)

      -    Оюутолгой гүний уурхайн асуудал ойлгомжгүй байгаа

      -    Ямар ч тооцоогүй төсөв

      -    Хий хоосон хүлээлт үүсгэсэн дарга нарын мэдэгдэл, амлалтууд

     -    “Хадгаламж” банкны дампуурал (залгаад хэд ч дампуурах юм билээ бүү мэд) зэрэг нь сэтгэл түгшээж байна.

Ямар ч болсон Монголын улс төр, эдийн засгийн лидерүүд, бизнесийнхэн дараахь цоо шинэ орчин, бодит байдалтай учирлаа:

      -    Дэлхийн банк эдийн засгийн өсөлтийг 16-аас 13 хувь хүртэл бууруулсан прогноз гаргалаа (өнгөрсөн дөрвөн сард эл дохиог анзаарсангүй)

      -     Эхний улиралд бодит ДНБ-ий өсөлт ердөө 7.2 хувь байна гэж ОУВС тооцсон.

    Нөлөөлсөн гадаад болон дотоод хүчин зүйлс:


    Гадаад хүчин зүйлийн тухайд Хятадын эдийн засгийн өсөлт саарсан, түүхий эдийн үнэ унасан гэдгээр ам таглах янзтай. Гэвч бодит байдалд дараахь нөхцөл үүсээд байна. Үүнд:

          

         -     Хятад. Эдийн засгийн өсөлт нь эхний хоёр улиралд буурсан. Гэхдээ манай эдийн засгийг “сүйтгэх” хэмжээнд юу ч болоогүй. Бүх юм л Хятадаас болоод байгаа мэт сурталчилгаа ч үндэслэлгүй юм.

         -     Манай экспортын бүтээгдэхүүний 80-хувийг бүрдүүлдэг түүхий эдийн үнэ унаж байна гэх юм. Гэхдээ манай эдийн засгийг сүйтгэх хэмжээнд үнэ унаагүй. Зэсийн үнэ л гэхэд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал долоон хувиар л буурчээ. Нүүрсний үнэ 20 гаруй хувиар хямдарсан ч Монгол Улсын төсөвт халтай болох хэмжээнд хүрээгүй. Харин бид угаасан нүүрсний үнийг нэг тонныг нь 131.50, коксжсон бол 80.20, хүрэн бол 65.50 ам.доллар зэргээр төсөвтөө хэт өндөр дүнгээр өөрсдөө л тусгасан юм. Хамгийн хүнд цохилт бол үнэ гэхээсээ илүү олборлолт болоод байна. Цагтаа импортын 80 хувийг бүрдүүлж байсан нүүрс одоо ердөө л 28 хувь хүрэхгүй байна. Энэхүү шатдаг металлын экспортоос орох орлого бараг 50 хувь буурсан болоод л бид сандраад байна.

          -        Дотоод хүчин зүйл гэхээр л өмнөх Засгийн газар бөөн өр тавьсан мэтээр ярьж буй нь шинэ зүйл биш л дээ. 2000 онд Ч.Улаан бас нэг иймэрхүү юм яриад, одоо яригдаад байгаа төвлөрлийг сааруулах орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэх мэт нэн чухал шинэтгэлийн чанартай ажлыг 12-13 жилээр таслан зогсоож чадсан юм.

         -      Дотоод гэдэгт гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдыг үргээсэн харалган үйлдлүүдийг нэрлэнэ. Энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.21 млрд ам.доллар болжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх оны мөн үеийнхээсээ 17.7 хувиар буурсан хэрэг. 2011 онд энэ дүн дөрвөн млрд ам.доллар давж байсан юм. Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэ төсөл гээд ямар ч утгагүй хэлэлцүүлэг гэх мэт Ерөнхийлөгч, УИХ-ын үйлдлүүд нь хөрөнгө оруулагчдыг үргээхээс өөр ид шидийг үзүүлсэнүй.

       -     Дотоодын бизнесээ дэмжиж буй мэт тогтворжуулах хөтөлбөр гэгчид хоёр их наяд төгрөг цацжээ. Гэвч энэ нь цаанаа:Мөнгөний тэлсэн бодлого, явдаггүй, өсдөггүй экспорт зэрэг нь өнгөрсөн сард худалдааны алдагдлыг 1202.49 сая ам.долларт  хүргэв.    

     

                     -  Ялгаварлан гадуурхсан шинжтэй

                     -  Үр дүн нь туйлын эргэлзээтэй
     
                     -  Сонгуульд зориулсан – 0.23=2 их наяд төгрөг

           -      Зарим шинжээч төсвийн алдагдал 7-10 хувьд хүрсэн, төсвийн тогтворгүй байдал улам гүнзгийрнэ хэмээн үзэж байгаа. Бид чинь энэ оны төсвийг боловсруулахдаа орлогоо эдийн засгийн өсөлтөөсөө бараг хоёр дахин илүү төлөвлөсөн ухаантнууд шүү дээ. Ийм их хурал, Засгийн газарт итгэх итгэл саарна уу гэхээс нэмэгдэх учиргүй.

    Хамгийн том асуудал итгэл даах. Тэгвэл Монголд итгэх үү, үгүй юу?


        -    Засгийн газар, яаманд итгэх итгэл алга гэж хөрөнгө оруулагчид дуугарч байна. Лицензийг нь хураах, буцаах, хууль бусаар олгоод өөрсдөө бултаад алга болох ердийн үзэгдэл болоод байна. Тухайлбал, АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэрэг.

        -     Эрчим хүчний төслүүд зогссон. Энэ өвөл Улаанбаатарынхан харанхуй, хөлдүү өвөлжихдөө хүрвэл гайхах зүйлгүй. V цахилгаан станцын тухай 20 жил ярилаа. Шийдэж чаддаггүй ээ. Яагаад гэж үү, техник технологийн шардлага хангасан нь том даргын сэтгэлд хүрэхгүй, том даргын зөвшөөрсөн нь нь техникийн шаардлага хангахгүй. Түүнийг нь залгаад эцэс төгсгөлгүй тендер.

        -     Хөгжлийн банкаар дамжуулан мөнгө гаргаж тараасан Тавантолгойн шуугиан. Өнгөрсөн онд Хятадад нүүрс нийлүүлэлтээр тэргүүлсэн Монгол Улс энэ жил эхний 6-д ч багтаагүй шүү дээ.

        -    “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааны хөрөнгийг бүрдүүлэх зорилтоор мөнгө босгох гэсэн бүтэлгүй оролдлого

        -     Монголчуудыг 50-100 жил тэжээх учиртай Тавантолгой дампуурсан тухай Ерөнхий сайдын сүржин мэдэгдэл

        -     Тоо нь алдарсан тусгай сангууд

        -     Төсвөөс гадуур эргэлдэж буй мөнгө, ямар ч хяналтгүй дансууд

        -     Валютын нөөц арвижсан ч тэр хэрээр улсын өрийг нэмсэн, хаана юунд зарцуулагдаж байгааг ганц хүнээс өөр хэн ч мэдэхгүй Чингис нэртэй өрийн бичиг. Товчхондоо, гунигт дүр төрх. Энэ бонд анх 4.125 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай байсан бол өнөөдөр 92.837 центээр арилжаалагдаж 6 хувь болсон байна. 10 жилийн өрийн бичиг нь бүүр аймаар. 87.245 центээр арилжаалагдаж хүү нь 5.125 ээс 7 хувьд хүрч өссөн. Ингэснээр Монголын Засгийн газарт итгэж бондыг нь худалдан авсан хөрөнгө оруулагчдыг их хэмжээний алдагдалд түлхэж орхилоо. Хариуд нь тэд бидэнд талархахгүй нь ойлгомжтой. Энэ их өрийг Ч.Улаан, Н.Батбаяр сайд нар төлөхгүй, иргэдийн нуруунд үрүүлэх нь харин ойлгомжтой.


    Санхүүгийн байдал ямар байна вэ?


    Асуудлыг бүр хүндрүүлэх гэсэн юм шиг, эсвэл Монголын санхүүгийн системд итгэх аргагүй шүү гэж байгаа юм шиг гэнэт гарч ирсэн “Хадгаламж” банкны дампуурал.

            
            -    Монголын банк санхүүгийн систем тогтвортой эсэхэд гадаадын, бас дотоодын ч хөрөнгө оруулагчид эргэлзэж эхлэв.

            -    Монголд компанийнбанкны засаглал гэж юм байна уу гэдэгт эргэлзээ төрж байна. Чанаргүй зээл нь өөрийн хөрөнгөөс хэд дахин даваад, эзэд нь ямар ч хяналтгүй аашилж байхад компанийн засаглалын тухай хууль хаана яаж үйлчилж байсан юм бол. Энд улс төрийн хүчин зүйл үйлчлээд л байна гэж би таамаглаж байна.

            -    Жил болгон нэг банк залгидаг Төвбанктай болов. “Хадгаламж” 2013, “Зоос” 2009, “Анод” 2008 онд гээд л жагсаалт үргэлжилж байна.

           -     Валютын ханш 1600 давж донсолгоон үүсгэв. Засгийн газар нь үнэ ханш Монголбанкны асуудал хэмээн бултаж, Монголбанк нь бодит салбарын урагшгүй байдлаас санхүүгийн “ханиад” сэдрэв хэмээн Засгийн газар руугаа чихэв.

            -    Сандраад нөөцөө гөвөх аюул. Гэтэл хэдэн сарын дараа байдал хүндэрвэл нөөцгүй сууж байх уу, байдал муудахгүй гэдгийг УИХ, Засгийн газар баталж чадахгүй шүү дээ.

            -    Өнгөрсөн тавдугаар сард Moody’s “Голомт”, ХААН, ХХБ, “Хас” банкны рейтингийг Ba3-аас B1 хүртэл буулгасан. Харин дээдчүүл нь үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг царай гаргаад өнгөрсөн.  Гэтэл тэдний дүгнэлтэнд “a bank’s rating ultimately cannot be completely insulated from the credit quality of the government’s creditworthiness.” “Mongolia’s economy is transforming because of the rapid development of its natural resources industries. While this is having a strongly positive effect on the economy’s growth rates, it does create the risk of an overheating of the economy, inflationary pressure, and, ultimately, the risk that boom could be followed by bust,” гэсэн үг өгүүлбэр байсан. Энэ мэт дүгнэлтийг хэн анзаарч, анхаарч ажиллах ёстой юм бэ.

            -    “Хадгаламж”-ийг ганц шөнийн дотор “цэвэрхэн шийдсэн” гээд байгаа ч манай санхүүгийн систем, түүний Төвбанкинд итгэх итгэл дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ түрүүлсэн нь үнэн. Хар жагсаалтад тэмдэглэгдсэн дараагийнх нь хэн бол гэсэн хүлээлт, айдас ч байгаа. Энэ “цэвэрхэн шийдсэн”-ий төлбөрийг иргэд л хариуцна. Төрийн банкны дүрмийн санг 85 тэрбумаар нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр нь дөнгөж “цэцэг нь, жимс нь еще болоогүй байна” л гэж ойлгох хэрэгтэй.

            -      Эдийн засгийн өсөлт удаашран унаж эхэлбэл манай банкууд дийлэхгүй шүү.

            -    Нийт 7-8 млрд ам.долларын активтай банкны салбарт компанийн засаглалыг бэхжүүлэх, асуудал байвал хугацаа алдахгүй, улс төрийн шахалт дарамтанд орж харзнахгүй шууд л шийдээд явахгүй бол хэцүүднэ. Уг нь 90 оны эхэн болон дунд үеийн давалгаалсан банкны хямрал, дамуурал нилээн сургамж өгч, нэг хэсэг овоо гайгүй явсан юмсан. Одоо мартагдаж эхэлсэн бололтой.

    Монголын эдийн засгийг бүхэлд нь сүйтгэж буй үйлдэл нь Оюутолгой тойрсон шуугиан дуулиан юм. Сайд, дарга нар нь өдөр алсахгүй эсрэг тэсрэг мэдэгдэл хийх юм.

    Төсөлд мөнгө босгох, тасралтгүй үйл ажиллагаа явуулах нь чадалтай, хөгжилтэй улсад ч бэрх даваа.  Гэтэл дөнгөж эхэлж буй бид бусдын ажлыг санаатай, санамсаргүй тасалдуулан буй нь буруу.

     

        -    Зардал нь өсөхөөр манайд ногдох өр нэмэгдэх гэх мэт нь ойлгомжтой. Гэхдээ саалийн үнээгээ “төхөөрч” болохгүй шүү     дээ. ОТ Phase II эхлэх ёстой бөгөөд ингэж байж л Оюутолгой манай эдийн засгийн 30 хувийн өсөлтөд хүргэх зорилт                  хэрэгжинэ.

       -     Хэрэлдэж боож хааж байгаад хэдэн ам.доллар төсөвт оруулах бололцоо бий. Гэхдээ хэдэн модны цаана ой байгаа.         Монголчуудынхаа төлөө стратегийн том төсөл хэрэгжүүлэх чадвартай гэдгээ харуулах нь чухал юм.

       -     Тавантолгой ялгаагүй монголчуудын ухаан, сүр хүчийг харуулах төсөл шүү дээ.

    Цаашид яах вэ?

        -     Монголын Засгийн газар итгэл даах чадвартай гэдгийг хоёр уншигдахааргүй харуулж, итгүүлэх хэрэгтэй.


                        -    Төсвийн сахилгыг хангах

                        -    ОТ Phase II-ийг яаралтай явуулах

                        -    1.5 млрд ам.долларын өрийн бичгийн үр ашгийг хангаж чадсанаа нотлох

                        -    Компанийн болоод банкны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах замаар санхүүгийн системийг эрүүлжүүлэх

                        -     Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд яаралтай өөрчлөлт хийх. Ингэхдээ цаг үеийн зорилтыг хангахуйц байх     учиртай.

                       -     Төрийн удирдлагын механизмд гүнзгий, Үндсэн хуулийн хэмжээний өөрчлөлт хийх цаг болсон.

    0
    ЖИРГЭХ
    Санал болгох
    УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл (11)

    • rock (90.177.107.167)
      neg l zuil oilgogdoj bn.ex oron xund ue toxoix ued negdej nyagtrax gej byi ni saixan baina.uund nam ene ter xamaagui ee,meddeg ni meddegee xeleed demjdeg ni demjeed yavbal xedxen xun amtai bid bosoxdoo xyrdan l baix daa
      2013 оны 08 сарын 14 | Хариулах
    • Үнэн (202.179.11.70)
      Бодит байдлыг дүгнэж зөв ярьж байна,Энэ засгийн алдаа,ялгаварлах,ажлын үр дүн муу байгаа гээд шүүмжилж хэлээд байна,харамсалтай нь сайд нар нь ард түмний амьдрал доройтож,юмны үнэ нэмэгдэж,долларын ханш өсч 1580 хүрчихээд байхад хүлээн зөвшөөрөхгүй,эсрэгээр бүх юм ок байна,удахгүй еще ок болно гээд л ард түмнээ хуурч,хүлээлт үүсгэж горьдоосон мэдээлэл,ярилцлага өгөөд байхаа болимоор юм.Амаржаргал шиг ухаалаг,туйлширдаггүй,асуудалд бодитой,шударгаар дүгнэлт хииж,шүүмжилдэг сайн боловсон хүчнүүдээ АН ашигламаар юмаа,харамсалтай нь иим хүмүүсээ сонсох чих,нүд нь сохорсон бололтой
      2013 оны 08 сарын 13 | Хариулах
    • irgen (92.240.179.29)
      Amarjargal taniig MOngol ulsiin eronhii said bolohiig ih husejba daa odoo suuld n ingej yarah bish shuu uhaantai ediin zaaag ch heregtei ba shuu Altanhuayg teneg zailaacheee mongolchuud heden jil iim yaduu baih yum beeeee
      2013 оны 08 сарын 13 | Хариулах
    • ZOCHIN (85.218.60.11)
      mongoloos uur gazar dallor uzuud bhgui barag 1hebiin bh um.mongold l bnga umnii une nemegdej dallor ni usuj bh um.yamr ychirtai um be?ingeed harahaar mongold chadaltai ediin zasagch nar yls ornoo abch yabah estoi bishuu?heden ylstur yarij bie bienee barij idej myylsan ylsturchid erduu hereg algaa.tedniig tur zasgaas abhcH hayah heregtei.MERGEJILIIN HUMUUS BHGUI BOLTSON UMUUU?
      2013 оны 08 сарын 13 | Хариулах
    • bataa (112.187.165.45)
      ene jijig ulsad iim olon bank baigaad yaadiin. ugaasaa tsaanaasaa zohitsuulagdaad bna.
      2013 оны 08 сарын 12 | Хариулах
    • төр засгийн дампуур***** (122.254.127.34)
      Гишүүний ихэнх санаа,дүгнэлттэй санал нэг байна.Үнэндээ төр,засаг хэт улс төр,сонгууль руу хазайх,ул суурьтай,тууштай бодлого явуулахгүй байгагаас манай жижигхэн улсад том хямралын эх тавигдчихсан,ард иргэд нь захаас нь амсаад явж байна.Гишүүний тавьсан гарах арга замуудыг хэрэгжүүлэхэд яаралтай ЗГ-ыг огцруулах,үр дүнтэй бүтэц бий болгох,урд нь гаргасан алдаануудыг яаралтай засч арилгах шаардлагатай болоод байна.Ерөнхийлөгч болон сөрөг хүчин гээд байгаа хүмүүс хурдан арга хэмжээ авмаар байна...
      2013 оны 08 сарын 12 | Хариулах
    • Зочин (133.5.11.10)
      zuw l yrjiin daa
      2013 оны 08 сарын 12 | Хариулах
    • hh (202.179.23.25)
      amarjargal shaal hudlaa hooson ***** dandaa hudal hutsaj bnaa
      2013 оны 08 сарын 12 | Хариулах
    • pop1 (202.55.182.82)
      үйлдвэрлэл хөгжихгүй болохоор хямраад байгаа байлгүй дээ
      2013 оны 08 сарын 12 | Хариулах
    • рор (122.201.18.44)
      Дэлхийн улс орнуудад ЭЗ хямраад юмны үнэ хямдарч байвал уул нь монгол шиг 95 хувь импорт хийдэг газарт ашигтай баймаар гэтэл тэгэхгүй эсрэгээрээ барааны үнэ өсөөд байна. Үүний учир юу вэ? Энд юуны өмнө жижигхэн монгол мөнгөний бодлогоо аль эрт алдаж харийн доллар гэдэг ногоон цаастай өдөр тутмын ханшийг эквивалентаар тооцож гаргадаг үндэсний төгрөг нэртэй мөнгөн тэмдэгт нь долларын хавсрага хэрэгсэл болжээ. Яг үнэн чанартаа бол төгрөг биеэ даасан ямарч чадваргүй болсон. Монгол банк өдөр бүр долларын ханшийг америкуудийн заааварласнаар тогтоож нийтэд мэдээлж байна. Бүх монголчууд гүйлгээгээ долларын тэр ханштай нь тааруулан хийж байна. Энэ бол цэвэр хууран мэхлэлт юм. Монголчууд үндэснийхээ мөнгөний бодлогийг аль эрт алдсны шинж юм. Ингэж америк доллартай монгол төгрөгөө уясанаас жинхэнэ капиталист мөлжлөг урган гарч байгаа юм. Долларын эзэд Нью оркт гэртээ сууж байгаад л долларын ханшийг 5 хувь өсгөлөө гэхэд төгрөгийн ханш 5 болон түүнээс хувиар суларч барааны үнэ өсөж байна. ОТ-д нийлүүлсэн нэг трактор 300 мянган доллар гэвэл үнэ нь сар бүр 5 түүнээс илүү хувиар өсөөд л байдаг. Бид хөдөлмөрлөөд л, хөлсөө дуслуулан байж олсон цөөн хэдэн төгрөгөөрөө авах барааны үнэ нь улам нэмэгдээд л төгрөгийн чадвар улам унаад байдаг. Гэтэл америк баян гэрээсээ доллар нэртэй цаасаа притерлэж чадах чинээгээр хэвлээд л дэлхийгээр нэг таарсныхаа төлөө түүнийг хэрэглэч дэлхийн бүх иргэдийн хүч хөдөлмөрийг сорж байгаа болно. Долларын эзэд ингэж баяжиж байна. Америкийн төв банк буюу Холбооны нөөцийн санг аль 1913 оны 12 сарын 23-д (америкчууд зул сардаа бэлдээд завгүй байх үед хэдхэн баячууд луйврын аргаар) хувьчилчихсан одоо хэдхэн баяны гарт байдаг болно. Америкчуудад ингэж мөлжүүлж, соруулдаггүй улс дэлхийд байнаа. Жишээ нь хятад, орос, англи мэтийн том гүрнүүд. Хятадад 1990 онд мантуу 2 мо байсан одоо ч хэвээрээ л 2 мо байна. Эзэнтэй төртэй, өөрийн бодлоготой улс ийм байдаг болой. Манайхан шиг бүх салбарын бодлогоо харийнханд алдчихсан. Өглөө бүр мөнгөний ханшаа америкаас асуудаг. ЭЗ-чид гэгдэгч харийн хүний үгийг тоть шиг давтагчид нь инфиляц, дифиляц энэ тэрээ гэж долларын эздийн зааж өгсөн хүний толгой эргүүлэх хэдэн нэр томъёог л улигладаг болохоос биш өөрсдөө юу ч бодохгүй, мэдэхгүй. Адаглаад хажууд байгаа хятадын бодлогыг судлаад сайныг нь авч хэрэгжүүлчих чадвар, ухаан сүйхээ дутаж байна шүү дээ. Хятад, орсууд энэтхэгүүд, мөн англичууд дэлхийд мөнгөөр гүйлгээ хийхэд алдагдалтай байгаа үед барааг бараагаар сольдог бартерийн худалдааг сүүлийн үед асар их хийдэг боллоо. Жишээ нь бид нүүрсээ заавал доллараар өгчөөд бээжингээс УБ руу хэдэн ногооноо шилжүүлэх замдаа л 10 хувийн алдагдалд орж байх хэрэг юу байна. Бид нүүрсээ, зэсээ, төмрийн хүдрээ хятадтай цагаан будаагаар, бензинээр, цемэнтээр, тоосгоор, гангаар, оростой бензинээр даавуу даалимбаар сольё л доо заавал доллараар өгч алдагдалд орж байх хэрэг юу байгаа юм вэ? Тэгээд долларын ханш унаад байна гэж үглээд л их хурлаасаа авхуулаад гарах гарцгүй юманд шахуулчихсан юм шиг санаашраад л арчаагаа алдаад суух хэрэг юун. Ийм их баялагтай байж толгойгоо бариад суугаад байх юм. Бид ер нь хэнээс хараат болчихоод байнаа. Яагаад заавал хаjийнхны үгээр явж тэдний үгийг дагах ёстой юм! Одооноос УИХ бартерийн худалдааны хуулийг яаралтай гаргах хэрэгтэй байна. Юун амарч цэнгэх, намрын чуулган хүлээгээд суух. Өдөр тутам асар их алдагдал хүлээж байхд. ЭЗ-чид, гадаад худалдааныхан бартерийг яаралтай судлаж өөрсдөө ойлгож хэрэглэж сурах хэрэгтэй. Үүнийг олон хүнд тарааж, хүргэж, хэлж өгнө үү. Чадвал ойлгуулж, өөрийнхөөрөө баяжуулан тарааж туслана уу! Монголчуудаа.
      2013 оны 08 сарын 12 | Хариулах
      • ZUB
        harin tiim bh shuu!uuruu ta haana ajilladag hun be?naad sanalaa tur zasgiin gazriin heden maanag iljignuuded erthen heleh uu?esbel ted medej bgaa ch mongoliig gesen setgel erduu alga bn shuu
        2013 оны 08 сарын 12
    • Шинэ
    • Их уншсан
    • Их сэтгэгдэлтэй
    • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
      9 мин
    • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
      12 мин
    • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
      17 мин
    • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
      25 мин
    • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
      17 цаг 8 мин
    • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
      17 цаг 26 мин
    • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
      17 цаг 33 мин
    • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
      17 цаг 42 мин
    • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
      18 цаг 48 мин
    • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
      19 цаг 5 мин
    • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
      19 цаг 51 мин
    • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
      20 цаг 26 мин
    • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
      20 цаг 57 мин
    • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
      22 цаг 21 мин
    • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
      22 цаг 26 мин
    • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
      22 цаг 44 мин
    • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
      22 цаг 46 мин
    • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
      23 цаг 15 мин
    • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
      23 цаг 36 мин
    • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
      23 цаг 37 мин
    • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
    • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
    • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
    • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    24 баримт
    • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
    • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
    • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
    Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

    Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК