
Эдийн засгийн асуудал хүндэрч байгаа нь МАН-ын өмнө хэрэгжүүлж байсан бодлоготой холбоотой гэж Шинэчлэлийн Засгийн газрынхан мэдэгдэж байгаа нь тэдний бухимдлыг төрүүлж байгаа аж. МАН-ын УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт "Засгийн газар болохгүй, бүтэхгүй гэснээ МАН руу чихэж, өмнөх Засгийн газрын алдаа оноо байсан гэх мэдээллийг өгөх болсон. Нэг жилийн хугацаанд Засгийн газар тэр алдаа, оноог нь засах боломж байсан. Засгийн эрх барьж байгаагийн хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж ажиллахыг Засгийн газраас хүсч байна. МАН-д бүх буруугаа чихэж суухын оронд хариуцлагатай ажиллахыг Засгийн газарт сануулж байна” гэсэн юм.
Сэтгэгдэл (2)