
Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг яг одоо эхлэх гэж байна. Уг хэлэлцүүлгийг "Цамбагарав" худалдааны төвийн гадаад талбайд зохион байгуулахаар болоод байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр ургац хураалт, шинэ ногооны худалдааг тойрсон асуудлуудыг хэлэлцэх юм.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад анхны “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг асуудлуудыг хөндөж байсан. Хамгийн сүүлд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн тухай сэдвийг онцолсон юм.