Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж, мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой

2013-8-14
0
ЖИРГЭХ
Эдийн засгийн байдал хүндэрсэн нь улс төрчдийг хөдөлгөөнд оруулж эхэлжээ. Сөрөг хүчин ч угаасаа шүүмжлэх л гэж асуудлыг хөндөж байгаа. Харин АН-ын дотоод бүлэглэлүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар яриагаа албан ёсоор эхлүүлжээ.
батзандан2Эдийн засгийн байдал хүндэрсэн нь улс төрчдийг хөдөлгөөнд оруулж эхэлжээ. Сөрөг хүчин ч угаасаа шүүмжлэх л гэж асуудлыг хөндөж байгаа. Харин АН-ын дотоод бүлэглэлүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар яриагаа албан ёсоор эхлүүлжээ.

Хэдийгээр Н.Алтанхуягийг огцруулах асуудал эртнээс яригдсан ч үр дүнгүй байсан. Сөрөг хүчин ч энэ асуудлыг УИХ-д өргөн бариад чадаагүй. Учир нь Н.Алтанхуягийн Засгийн газарт бүлэглэлүүдийн төлөөлөлийг тун дажгүй оруулсан учраас хэл амаа ололцоод байсан хэрэг. Харин одоо байдал өөрөөр эргэжээ.

Нэгэн цагт Н.Алтанхуягийг өмөөрч байсан хүмүүс, эдийн засгийг бүр мөсөн хэвтүүлж болохгүй гэж болгоомжилсон хүмүүс, хөрөнгө оруулагчид яагаад гараад явав гэж эргэцүүлсэн хүмүүс дахин нүүдэл хийх хэрэг гаржээ. Тэд нэгдүгээрт Н.Алтанхуяг ажлаа хийж чадахгүй байна. Нэг бус удаа болчимгүй мэдэгдэл хийсэн. Удирдлагын энэ уйваагүй байдлыг дагаад АН-ын нэр хүнд эрчимтэй унаж байгаа нь судалгаагаар нотлогджээ. Нөгөө талаар Эдийн засгийн хөгжлийн болоод Уул уурхайн сайдуудаас хөрөнгө оруулагчид дайжиж байгааг АН-ынхан хэтэрхий оройтож ойлгожээ. Угаасаа уул уурхайн салбарын “дайсан” мэтээр яригдаж, газар шорооны төлөө цогтой тэмцэгч эх орончид, харийнхныг хөөн зайлуулах ёстой гэсэн үзэл сурталтнуудаар гол салбарын сайдаа болгосны горыг АН-ынхан төдийгүй Монгол даяараа амсаж эхлэв. Хөрөнгө оруулагчид тэдэнтэй ширээний ард суух сонирхолгүй байна. АН-ынхан ч дэмий томилгоо хийснээ эдийн засгаа унагаж аваад мэдрэв. Тэгээд хөдөлж эхэлжээ.

 Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын улс орны эдийн засгийн байдлын талаар дүгнэсэн сүүлийн нийтлэл ч ташуур болов. Угаасаа Р.Амаржаргал энэ Засгийн газрыг огцрох ёстой гэж эртнээс мэдэгдэж байсан ч нам дотроо ганцаардаад чадахгүй байсан юм. Харин одоо Ц.Элбэгдоржийн хэлдэгээр “олуулаа” болжээ.

Засгийн газрыг огцруулах Р.Амаржаргалын сонирхол дээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Зандан нэмэгдэж байгаагаа албан ёсоор цахим хуудасаараа зарлав. Тэрээр “Амаржаргал гишүүний ярьж буй Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой гэсэн санааг дэмжиж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Н.Алтанхуягийн Засгийн газрын огцруулах АН-ын гишүүд хоёр зүйлийг ярьж эхлэв. Нэгдүгээрт Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх ёстой гэж үзэв. Энэ бол хэцүү л дээ. Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг бол хуулинд гар хүрэх хэрэгцээ үүснэ. Засгийн газрын одоогийн бүтцийг задлаад дахин яамдыг шинээр байгуулна гэсэн үг. Нэгэнт анхнаас нь цомхон хийж чадаагүй байж одоо ингэх ч төвөгтэй. Санаа нь бол зөв. Яагаад гэвэл улс орны эдийн засаг хүндрээд байхад “зуун яамаанд жаран ухна” гэгчээр замбараагүй олон яамтай болсон. Бүлэглэлүүддээ л албан тушаал өгөх гэж Н.Алтанхуягийн хийсэн ажил. Тухайлбал өнгөрсөн Засгийн газрын сайд Ё.Отгонбаяр, Д.Зоригт, Ц.Дашдорж нарын яамыг 2-3 хуваасан. Өөрөөр хэлбэл нэг хүний удирдаж байсан яамыг задлаад 2-3 сайд толгойлох болсон. МАН-ын нэг хүний хийж болж байсан ажлыг АН-ынхан чадваргүй туршлагагүй гээд гуравуулаа хийхээр шийдсэн. Харин одоо энэ алдаагаа засья гэж байх шиг байна. Хоёрдугаарт АН-ынхан энэ Засгийн газрыг мэргэжлийн бус Засгийн газар гэж өөрсдөө тодорхойлж байна. Ямар Засгийн газрыг мэргэжлийн Засгийн газар гэж хэлдэгийг мэдэхгүй. Мэргэжлийн ба мэргэжлийн бус Засгийн газар гэж байдаггүй. Энэ бол зүгээр л Засгийн газрыг хөдөлгөхөд хөшүүрэг болох үгс. Санаа нь бол мэргэжлийн хүмүүсээр салбаруудаа удирдуулья гэх гээд байгаа байх. Анхнаасаа мэргэжлийн хүмүүс томилоогүй өөрсдийнх нь л буруу шүү дээ. Зайрмагны цехийн эзнийг Оюутолгой, Тавантолгойн зэрэг томоохон ордын Монголын хувийг эзэмших үндэсний том аж ахуйн нэгж болох “Эрдэнэс МГЛ”-ийн захирлаар, АМГ-ын даргаар шүдний эмчийг, Цөмийн энергийн газрын даргаар луйварын хэрэгээр хуулийн байгууллагаар шалгагдаж байсан залууг томилохыг ямар эрүүл шийдвэр гэхэв. Энэ мэт ах дүү, найз нөхөд гэсэн шалгуураар шигшигдсэн үй түмэн томилгоог дурдаж болно.

Засгийн газраа огцруулахаар ил гарч ирсэн Р.Амаржаргал, Ж.Батзандан нараас гадна Д.Арвин, Г.Баярсайхан зэрэг гишүүд байгааг эх сурвалж мэдээлэв. Мөн МоАХ, Ардчилсан хүчний холбоо, Шонхор фракцийн зарим гишүүдийн сонирхол нэмэгджээ. Ингээд үндсэндээ Н.Алтанхуягийг хөдөлгөхөөр АН-ын араваад гишүүдийн нэгдсэн байна. Тэдний тоон дээр сөрөг хүчин МАН-ын 26 гишүүн, Н.Энхбаярын намын үүргээ гүйцэтгэсэн гишүүд, бие даагч С.Ганбаатар нарыг нэмбэл одоогийн Засгийн газрыг хөдөлгөх хангалттай хүч бий боллоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • UB (202.72.243.101)
    EDIIN ZASGAA UUD NI TATAJ ULS ORNOO HUGJUULJ CHADAHGUI BAIJ BAS NEG DARGA BOLOH GESEN HUMUUS
    2013 оны 08 сарын 15 | Хариулах
  • gadnaa gyalantsag dotroo palantsag! (5.66.90.131)
    dotor ni suuj baigaa humuus ni genet aihtar soyoljood tom tom erdemten merged bolohguigees hoish hichneen gadaad torhoo soliod yu oorchlogdoh yum be? Baahan urgui zardal!
    2013 оны 08 сарын 15 | Хариулах
  • монгол (202.179.24.13)
    ИЙМЭРХҮҮ ХҮНД ҮЕД З.Г УНАГААД ХЭРЭГГҮЙ ДЭЭ. 1996-2000 ОНД ХЭДИЙГ ОГЦРУУЛЛАА. ТЭГЭЭД АРД ТҮМЭНД САЙХАН ЮМ ЮУ АВЧИРЛАА ДАА. ХУ НАМ, ЭНХБАЯР Л САЙХАН ТОГЛОЖ ХЭЭЛ ХАХУУЛЬД МОНГОЛ ОРНЫГ ЖИВҮҮЛЭВ ДЭЭ. ТҮҮНИЙ ОРОНД УИХ ХЯМРАЛЫГ ДАВАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ З.Г-Г САЙН ШАХСАН НЬ ДЭЭР ДЭЭ.
    2013 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.194.115.118)
    ene zasag uneheer sain ajillaj bnaa amjilt husii avilgalchid l unagaah bhdaa
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.170.70)
    Сэтгэгдэл бичигч 103.11.195.ххх энэ нөхөр Алтанхуяг өөрөө байх шиг байна. Туслах нь ч юм уу. Даахгүй нохой булуу хураана гэгчээр ажлаа мэдэхгүй, хийж чадахгүй байж бас албан тушаалд дуртай хог вэ яасан. Чамаар улс орныг тоглуулж сууснаас засгийн газрыг бушуухан огцруулж чаддаг хүмүүсийг тавих нь улс орны эрх ашигт чухал болоод байна даа Алтанхуяг, түүний дагалдан баясагч нар минь.
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Засаг муу ажилласан (122.254.127.34)
    Өнөөгийн э/з хямрал Засаг муу ажилласантай холбоотой.Төгрөгийн ханш унасаар удахгүй цаас болох тал руугаа хазайж байна.Ард иргэдийн амьдрал тэр хэрээрээ доройтно,яаралтай мөнгөний ханшны уналтыг зогсоох нь мань мэтэд хэрэгтэй байна.Тэгэхээр хариуцлагыг ЗГ хүлээж огцрох ёстой..
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • mongol (27.123.213.121)
    ene zasgiig unagaj bj l ediin zasgiin uur bodlogo garah bhaa
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.37.118)
    . энэ олон яам дэд сайд орлогч гээд олон орон тоогоо цомхотго.
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Маш зөв дэмжиж байна. Үнэхээрийн мэргэжлийн бус Засгийн газар.Төрд нэг жил ажиллаж үзээгүй улсууд сайд, дэд сайд хийж байгаа юм чинь яаж өөдлөх бэ? Өнгөрсөн жил ХХААЯ-ны сайд, дэд сайд нь яаж ажиллав, одоо юу болж байна, харьцуулах хэрэгтэй огцрох нь зөв түмэн зөв
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • зочин (103.23.51.3)
    бичиж болно хэлж яриагүй хүнийг хэлж ярисан болгож гүтгэж болохгүй.ардын нам захиалагтай мөнгөөр бичсэн хөлсний хөгжимчин байна.
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    Altanhuygaas sain hvn AN d baihgvi ni vnen biz dee
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.42.70)
    zov shu yadaj ded said agentlagiin darga nar ni mergejliin hun baimaar yumaa tes hondlon naimaa mongo yarisan haana yu hiij baisan ul medegdeh garuud l darga bolchihson arai gej zugshirsen ajliig nuraaj baina
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • зочин (103.11.195.133)
    Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойгоор оролдов болохнээ Батзандан Амаржаргал хоёр монголчуудад ямар гавьяа тус хүргэсэн хүмүүс болоод элдэв бурууг бусдаасаа хайгаад унав Гайхаж л байна шүү Та нарын найз нөхөд ахан дүүс мэргэжлийн болоод тэгээд байгаа юм уу эсвэл ? Аятайхан байхад аятайхан л байгаарай гэдэг үг байдаг даа Өөрийг нь өндийлгөж өөд татсан намаа өрөөлтэй нийлж самрах нь уу?
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Zochin (124.158.93.50)
    AN zasagiin gazaraa ehneesee byryy garyyd said bolgoson ter Erdene Batbayr Ganhyag geh met dandaa hund rokyyd unen butehgui garyyd bolsondoo ter tsagaas itgel aldar ch ehelsen AN zasagiin gazart Bas Jenko une togtborjyylah hutulbur gej yamar ih mungu demii taraabdaa bas neg butehgui gar baina
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • заяа (103.11.195.139)
    Нуухыг нь авах гээд нvдийг нь сохлох гэдэг шиг. Засгаараа оролдвол АН-н будаа угаасаа дандаа л огцруулна гэж солиорохоо болиоч
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.11.195.132)
    Бөх хүнийг Ерөнхий сайд болговол шийдэгдэх юм байна ккккк
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.157.201)
    Мэргэжлийн хүмүүсээр сайд нараа томилох хэрэгтэй.
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • MGL (202.72.243.101)
    EDIIN ZASGAA AVCH YVJ CHADAHGUI BAIJ BAS YUN DARGA BOLOH DURTAI YUM BE
    2013 оны 08 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    8 цаг 13 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    8 цаг 48 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    12 цаг 32 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    12 цаг 55 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    13 цаг 20 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    14 цаг 44 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    14 цаг 46 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    15 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    15 цаг 13 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    16 цаг 42 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    16 цаг 45 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    17 цаг 26 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    18 цаг 24 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    18 цаг 37 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    18 цаг 46 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    19 цаг 8 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 35 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    19 цаг 35 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    19 цаг 35 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    19 цаг 40 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК