Монгол-Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын тавдугаар хуралдааны хүрээнд хоёр орны бизнес уулзалт болох гэж байна. Уулзалт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Чехийн нийслэл Прага хотод болно. Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийг холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэ уулзалтыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Бүгд найрамдах Чех улсын Эдийн засгийн танхим хамтран зохион байгуулж байгаа юм. Уг уулзалтад Монголоос бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой аж.
























































