МАН-ын УИХ дахь бүлгийн зүгээс эдийн засгийн байдал, валютын ханшны өсөлтөд анхаарч, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байгаа билээ. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сард багтаан яаралтай хуралдуулахыг шаардсан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүллээ. Уг шаардлагад мөн долларын ханш 1600-д дөхсөний хариуцлагыг Засгийн газар болон Монгол банкны удирдлагуудтай тооцох, Чингис бондын үр дүнг тайлагнахыг шаардсан байна.

Сэтгэгдэл (4)