
Өнөөдөр Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуучин гишүүдтэй уулзана. Уулзалтанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар оролцох юм. Энэ үеэр улс орны эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү уулзалтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/