
Энэ сарын 5-ны өдөр болсон МАН-ын Бага хурлаар намын дүрэмт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн тус намын Шинэчлэлийн хороо ч уг саналыг дэмжин, Их хурлаас өмнө намын дүрэмд хэд хэдэн өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байгаа билээ. Тэгвэл яг одоо МАН-ын дүрмийн ажлын хэсэг Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, намын дүрэмт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Уг ажлын хэсгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ахалж байгаа аж. Өнөөдрийн хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл, орон нутаг, дүүргийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд тус тус оролцож байна.
24tsag.mn