
УИХ-аас баталсан 2012 оны 37 дугаар тогтоолын дагуу, Засгийн газраас энэ намрын чуулганаар Татварын багц хуулийг шинэчлэн боловсруулж, батлуулахаар бэлдэж байна. Энэхүү ажлыг Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байгаа бөгөөд татварын хуулиудын төслийн шинэ хувилбарыг эхний байдлаар боловсруулсан байна. МҮХАҮТанхим, “Торгоны зам” чөлөөт эдийн засгийн төлөө сантай хамтран энэхүү татварын багц 16 хуулийн төслийг олон нийтэд таниулах, санал асуулга авах, хэлэлцүүлэг өрнүүлэх, санал боловсруулж өргөн барих ажлыг хариуцан ажиллах юм. Хэлэлцүүлэг өнөөдрөөс 22-ны өдрүүдэд дөрвөн удаа 16.00 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно. Өнөөдрийн хэлэлцүүлэг дөнгөж сая эхлээд байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)