Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Сэдванчиг: “Рио Тинто”-гийн нөхдөд энэ улс хуультай тусгаар улс гэдгийг мэдрүүлсэн. Гэрээг сайжруулах үүдийг нээж өглөө

2013-8-20
0
ЖИРГЭХ
Н.Алтанхуягийг огцруулах хоёр том шалтгааныг АН-ынхан нь бэлдэж байжээ. Нэг нь Оюутолгойг гацааж хөрөнгө оруулалтыг зогсоосон асуудал. Нөгөө нь Тавантолгойн дампуурлыг зарласан явдал гэнэ.
сэдваанчигН.Алтанхуягийг огцруулах хоёр том шалтгааныг АН-ынхан нь бэлдэж байжээ. Нэг нь Оюутолгойг гацааж хөрөнгө оруулалтыг зогсоосон асуудал. Нөгөө нь Тавантолгойн дампуурлыг зарласан явдал гэнэ. Гэвч Н.Алтанхуяг энэ удаа амжиж өөрийнхөө өмнөөс Ц.Сэдванчигийг буруутнаар тодруулж золигт гаргаж дөнгөв. Тэгэхээр Н.Алтанхуяг одоогийн эдийн Засгийн доройтол өмнөх Засгаас болдог гэж хэлдэгтэйгээ адил Оюутолгойн гацаа надаас биш Ц.Сэдванчигаас болж байсан гэж хэлэхээр боллоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн гарын хүн болох О.Сайнбуянаар дамжуулан Ц.Сэдванчигийг огцруулсан байна. О.Сайнбуян нь “Эрдэнэс МГЛ” ХХK-ийн гүйцэтгэх захирал бөгөөд “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ын дарга юм. “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдээр Уул уурхайн яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Эдийн засгийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Р.Баасанжав, ЗГХЭГ-ын газрын ахлах референт Ч.Цэрэнчимэд, Судлаач М.Лут-Очир, Төрийн банкны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал Т.Энхбаяр гэсэн хүмүүс ажилладаг юм байна. Тэд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Ц.Сэдванчигийг шууд өөрчилжээ.

Энэ Засгийн газар анхнаасаа л гадныхан байтугай дотоодынхон эргэлзэхээр олон томилгоог хийсэн. Уул уурхайн салбарыг хамгийн их эсэргүүцдэг хүнийг Уул уурхайн сайд болгосон. Эдийн засгийг хамгийн их хорлосон хүнээ Эдийн засгийн хөгжлийн сайд болгосон. Монгол Улсын санхүүгийн салбарыг өмнө гурван удаа удирдахдаа өөдийн бараа харуулаагүй хүнийг Сангийн сайд болгосон. Оюутолгойн гэрээг өөрчлөхийн эсрэг тууштай зогсож, хөрөнгө оруулагчдын эсрэг байсан Ц.Сэдванчигийг “Эрдэнэс Оюутолгойн” захирлаар томилсон. Одоо тэгээд тараа таниулцгаагаад горыг нь нийт ард түмнээрээ амсаж эхэллээ. Цаг, түүхийн шоглоом гэж энэ дээ.

Харин ажлаа өгсөн Ц.Сэдванчиг анх удаа ам нээхдээ олон учир битүүлэг зүйлийг цухайлгав. Ажлаас халагдсан шалтгаанаа “Улс оронд хэрэгтэй шийдвэр бол миний золиос болох хамаагүй. Дарга нар “Рио Тинто”-гийн хүсэлтийг л биелүүлээгүй бол болох нь тэр” гэж тайлбарлав. Юуны өмнө өөрийгөө золиос болсон гэдгээ тодотгож. Гэхдээ улс орондоо хэрэгтээ гээд намайг золиосолж байгаа бол яахав. “Рио Тинто”-гийн хүсэлт байсан бол харин үзэлцэнэ шүү л гэсэн өнгөөр хэлж дээ.

Гэвч Засгийн газрын зүгээс Ц.Сэдванчигийг “Рио Тинто”-гийнхонд нууцаар захидал захидал явуулсан. Түүнээс нь болж хөрөнгө оруулагчид үргэсэн. Тэгээд эдийн засаг хүндэрсэн. Тиймээс огцруулсан гэсэн утгатай тайлбарыг өгч эхэлжээ. Ялангуяа ТУЗ-ийн хурал дээр ийм үндэслэлийг дурдсан бололтой. Харин Ц.Сэдванчиг “Ерөнхий сайдын л явуул гэсэн захиа шүү дээ. Цаг хугацаа тулчихсан байсан, би явуулаагүй бол хэн нэгэн илгээх л байсан захиа. Цаг нь болохоор захидлыг задалж болно” хэмээх тайлбарыг дайв. Ерөнхий сайд захидал явуул гэж хэлчихээд тэр захидлаар нь шалтаглаад тонгорчихсон бололтой. Харин захидал юуны тухай байсан нь үнэхээр анхаарал татаж байна. Хөрөнгө оруулалтыг зогсоож бас захирлаар туг тахисан захидалд ихээхэн юм байгаа нь тодорхой. Гэхдээ Ц.Сэдванчиг ч, Засгийн газар ч захидлын талаар тодорхой юм ярих сонирхолгүй байна. Одоохондоо захидлыг задлах цаг болоогүй гэж үзэцгээж. Гэвч Ц.Сэдванчиг цаг нь болохоор захидлыг задлана гэж мэдэгдээд байгаа. Тэр цаг хэзээ ирэх вэ? АН-ын бүлэглэлүүдийн зөрчил тэр цагийг хэзээ гэж үзнэ тэр үед л ард түмэн бүрэн эхээр нь уншиж үзэх байх.

Ерөнхийдөө бол Оюутолгойн асуудал энэ Засгийн газар гарч ирсний дараанаас л хүндэрч. Учир нь Оюутолгойн эсрэг явсан бүх хүмүүсийг Оюутолгойтой харьцах салбаруудад бодлогоор томилсон нь хөрөнгө оруулагчидад том сигнал болжээ. “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Ц.Сэдванчигийн тайлбараар бол “Оюутолгойн асуудлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд УИХ нээлттэй хэлэлцсэнд “Рио Тинто” уурлаж, түүний дараахан хоёрдугаар сарын 6-нд  болсон Хувь нийлүүлэгчдийн  хурал дээр тэдний нөлөө бүхий дарга нь “Цаашид  нэг ч ам.доллар нэмж оруулахгүй, өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ” гэж албан ёсоор  мэдэгдчихсэн байсан. Ийм нөхцөл байдалд дунд тэдний аргыг олж, санхүүжилтийг зогсоочилгүй Баяжуулах үйлдвэрийг бүрэн дуусгаж, ачилтыг эхлүүлж чадсан шүү дээ. Засгийн газар, Риогийн хооронд гал хамгаалагч болох үүргээ найман сар гаруй хугацаанд гүйцэтгэлээ.  “Рио Тинто”-гийн нөхдөд энэ улс хуультай тусгаар улс гэдгийг мэдрүүлсэн. Гэрээг сайжруулж болох үүдийг нээж өглөө. Цаашид манай тал зорилгоосоо буцалгүй, бууж өгөлгүй ажиллах нь чухал” хэмээн өөрийн ажлын гавьяагаа үнэлжээ. Хэрэв энэ үнэн бол Оюутолгойд нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг үлгэр болох шинжиндээ оржээ. Хамгийн гол нь “Эрдэнэс Оюутолгой”-н захирал нь хөрөнгө оруулагчдынхаа эсрэг байр суурьтай хэвээр байгаа нь анхаарал татаж байна. Түүний байр суурийг тойрч ихээхэн маргаан дэгдэнэ.

Оюутолгой үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах түүхэн боломж гэж Ц.Сэдванчиг дүгнэв. Энэ талаараа “Далд уурхайн санхүүжилт, барилгын ажлыг зогсоож олон хүнийг халах шийдвэрийг “Рио Тинто” дангаараа гаргасан нь  гэрээний үндсэн болон ач холбогдолтой үүргээсээ татгалзсан гэж үзэх үндэслэл үүслээ. Ийм нөхцөл үүсвэл тодорхой хугацааны дараа Засгийн газар мэдэгдэл хүргүүлээд, 60 хоногт засахгүй бол гэрээ хүчингүй болох заалт бий. Гэрээгээр зохицуулагдсан манай Засгийн газрын ганц онцгой эрх нь юм. Энэ удаагийн “Рио Тинто”-гийн үйлдэл нь бидэнд гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг нээж өглөө.  Түүхэн  боломж олдсоныг манай том дарга нар ойлгоосой. Харин буулт хийгээд явчих  юм бол олон банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн барьцаанд уг гэрээ шилжээд 15 жил ярих ямарч боломжгүй болох юм. Зээлийн нэг нөхцөл л дөө. Тэд гэрээ бол “библи”, өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр сууринаас ярьдаг, энэ удаа харин барьц өглөө” хэмээн тайлбарлав. Тэр Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах түүхэн боломж ирлээ гэж үзжээ. Оюутолгойн гэрээг тэгээд хүчингүй болгох гэж үү? Монголчуудад үнэхээр түүхэн боломж ирсэн гэж үү? Түүхэн боломжоо ашиглах гээд эдийн засгаа унагаж байгаа гэж үү?...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • B (202.179.18.123)
    Энэ Оюу Толгой байхгүй гэж бодоод явж болно ш дэ угаасаа бидэнд ямар ч наалдах юмгүй юм чинь байсан байгаагүй ялгаагүй ээ. Тэр дарга нарын карманд л орж байгаа мөнгө багасах байх. Харин энэ боломжийг ашиглаад гэрээндээ өөрчлөлт оруулж болох юм. Тэр долларын ханш энэ тэр бол гал худлаа хөөрөгдөл. Монгол банк валютын нөөцөө Ам доллараар бүрдүүлээд байдаг нь ч гэсэн буруу тэрийг мэдэж байгаа болхоор түүн дээр л тоглолт хийж байгаа хэрэг
    2013 оны 08 сарын 23 | Хариулах
  • saraa (86.26.249.205)
    24 tsag.mn хэтэрхий Рио Тинтог дэмжээд байвал хаагдвал таарна. Захиалгаар мөнгө авч Монголыг хоосруулах гаадаадын компанийхныг хамгаалж бичдэгээ болье өөдгүй юмнууд.
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • saraa (86.26.249.205)
    24tsag.mn-iinhen Rio Tinto-g өмөөрч Рио Тинтогүйгээр Монгол улс сөнөх юм шигээр тэднийг өмөөрч бичихээ болиорой. Та нар тэднээс мөнгө авч тэдний захиалгаар хэдхэн төгрөгөөр тэдэнд үйлчлэхийн оронд Монголынхоо төлөө үйлчилсэн нь дээр бишүү? Тэд үнэндээ альч улс төрчид, засгийг залилсаар Монголыг өрөнд унагаж дууслаа шүү дээ. Оюу толгойг нээхгүй байсан ч болно. Тэр өрийн гэрээнд засгийн газар гарын үсэг зурах ёсгүй. Тэд хаагаад хэр удахыг нь харья. Гол нь сэтгүүлчид мөнгө авч гадныханг хэт дэмжиж туйлшрахаа болье.
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    Anhnaasaa demii tomilgoo hiisnii ilrel l dee
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    “Рио Тинто”-гийн нөхдөд энэ улс хуультай тусгаар улс гэдгийг мэдрүүлсэн. гэдэг ч алиа л үг байна даа. Тэгэхээр анхнаасаа бол хуульгүй гэдэг ойлголтыг гадныханд хэн нэг нь төрүүлсэн байх нь , тэр нь ямар хүмүүс байдаг юм бол ?
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • шагай (49.0.143.67)
    Сэдванчиг захирал хувьцаа хөрөнгө оруулалтын талаар өндөр ойлголт мэдлэгтэй хүн. Монголын төлөө зогсож чадсан чамд баярлалаа. Таныг дэмждэг шүү.
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (133.5.11.10)
    er ni bid hurungu oruulagchidtai uchraa oloh estoi. bas dotooddooo negdsen neg bodlogtoi baih tsag irlee
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.11.195.161)
    хэн бичсэн нь мэдэгдэхгүй ийм "хутгуур" зүйлийг энэ сайт байрлуулж байдаг. энэ хэн гэдэг хөрөнгөтний сайт вэ? энэ захиалгат бичлэг байна.цаана нь риотинто-л байгаа биз.
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • bid (103.11.195.138)
    ene baagii gobi giin zahiral bsn mun uu
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.11.195.155)
    Tomroo avaad ***** daa bidend bayalag bna uhaj gargah humuus dugaar dugaaraa sogsoj bna Mongolchuudig baga doromjil
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.34.56)
    Энэ нөхөр жинхэнэ авлигын үүр уурхай болсон гар шд. Хүүхдүүдээ бүгдийг нь авлигадаж сургуульд явуулж байгаа. Хүү нь 1 тэрбум төгрөгийн авилга өгч байж Төрийн банкны захирал болсон. Оюутолгойн талаар хариуцлагагүй бичиг явуулсан нь хэнд ч тодорхой байгаа шд. Одоо юу яриад байгаан яах гээд байгаан? бас дээрээс нь МАН-д элсэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар бат-эрдэнийг дэмжсэн.
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
    • С
      Чи наад хэлсэн үгээ баталж чадах уу? Чадахгүй байж битгий комны цаанаас худлаа хуцаж бай
      2013 оны 08 сарын 20
  • зочин (103.11.195.155)
    Сэдванчигийг дэмжиж байна тэр хүн ианайдаа лолн улсын хэмжээнд харьцах туршлагтай бизнесмен гэж үздэг хүний хувьд ч боловсрол, туршлагын хувьдч сайн удирдах ажилтан түүний үгүйлдэл амаар хөөрцөглөгчдөөс маш ялгаатай. Алтан хуягийн тухайд үнэхээр ажил хэрэгч хүн юм байна засгийн газрын хуралдаан, бүтээнн байгуулалтын явцын хуралдаанаас үзэхэд маш товч тодорхой асуудлалд ханддаг үнэхээр эх орноо гэсэн үндэсний сэхээтэн амьдрал сайн мэддэг хүн юм байна гэж бахархах сэтгэл төрөх юм.Харин зарим дарга нарыг асуудалд ямар үлбэгэр хандаж байна вэ
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • saka (202.179.20.177)
    Buuj ogch eroosoo bolohgui shyy. 1700 hynii amidral uu 3 say hynii amidral uu.
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    Buuj ogch eroosoo bolohgui shyy. 1700 hynii amidral uu 3 say hynii amidral uu. Ene bolomjiig ashilah heregtei. Shavhagda bayalagiin yne buurna gej hezee ch baihgui . Onoo bish yumaa gehed margaash nogoodor ulam l osno. 1700 hyn ajilgui bolsnoor mgl oron hyamrana gej baihgui.
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • золиос болсон нь үнэн байх (122.254.127.34)
    ОТ хөрөнгө оруулалт зогсоход манай ЗГ-ын мангардуу юм шиг хэт их зүйл нэхсэн бодлого нөлөөлсөн болов уу? Тэгээд энэ том төсвийн эх үүсвэр хаагдах болоход ЗГ зайлшгүй хариуцлага хүлээнэ,тэгэхээр Сэдваанчиг хариуцлагын золиос болсон нь үнэн байх.Харин Ахуяг сайд ингээд хариуцлагаас мултарна гэвэл юу л бол??
    2013 оны 08 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    8 цаг 14 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    8 цаг 49 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    12 цаг 33 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    12 цаг 56 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    13 цаг 21 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    14 цаг 45 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    14 цаг 47 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    15 цаг 9 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    15 цаг 13 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    16 цаг 43 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    16 цаг 46 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    17 цаг 26 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    18 цаг 25 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    18 цаг 38 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    18 цаг 47 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    19 цаг 9 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 36 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    19 цаг 36 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    19 цаг 36 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    19 цаг 41 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК