Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: Бид Оюу толгойгүйгээр хэсэг хугацаанд амьдарч чадна. Тэртэй тэргүй малынхаа буянаар амьдраад л ирсэн улс

2013-8-22
0
ЖИРГЭХ
УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат улс орны өнөөгийн байдлын талаар байр сууриа илэрхийлэв. АН-ын бүлгийн дарга гэдэг бол УИХ дахь АН-ын гишүүдийн байр суурь гэж ойлгоход нэг их зөрсөн болохгүй.
    энхбат1УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат улс орны өнөөгийн байдлын талаар байр сууриа илэрхийлэв. АН-ын бүлгийн дарга гэдэг бол УИХ дахь АН-ын гишүүдийн байр суурь гэж ойлгоход нэг их зөрсөн болохгүй. Тэрээр “Бид Оюу толгойгүйгээр  хэсэг хугацаанд амьдарч чадна. Тэртэй тэргүй малынхаа буянаар амьдраад л ирсэн улс. Харин бид бүх асуудлыг эрх зүйн хүрээнд нь цэгцлэхээр  оролдож байгаа. Засгийн газрын энэ ажлыг буруу гэж үзэхгүй байна. Мэдээж “Рио Тинто” 7.5 тэрбум ам.долларыг Монголын хөрсөнд хийчихээд зүгээр хаяад явчихна гэж бодохгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Түүний энэ бодлого олон хүний анхаарлыг татах нь гарцаагүй. Бас хөрөнгө оруулагчдын ч анхаарлыг хөндөнө.

УИХ-дахь эрх баригч намын бүлгийн дарга хөдөөгийн малчин шиг “Оюутолгойгүйгээр хэсэг хугацаанд амьдарч чадна. Хэдэн малынхаа буянаар амьдраад л ирсэн улс” хэмээн ярих нь энэ цаг үед тохирох эсэхийг хэлж мэдэхгүй юм. АН-ын парламент дахь бүлгийн даргын байр суурь гэж бодохоор жаахан тийм л сонсогдож байна. Учир нь Монголчууд бид хорьдугаар зуун шигээ шар хоног, бор өдөрүүдийг яая даа хэмээн өнгөрөөнө гэж бодохгүй байгаа. Үсрэнгүй хөгжлийг мөрөөдөж байгаа. Улс орноо хөгжлийн шинэ шатанд гаргана гэж зорьж байгаа. Ийм том зорилго, амбицтай хүмүүсийг удирдаж байгаа намын бүлгийн дарга ийм юм ярихаар “яана даа” л гэж бодох юм. Дарга шиг биш малчин шиг л сэтгэж байна даа.

Бас түүний “бүх асуудлыг эрх зүйн хүрээнд нь цэгцлэхээр оролдож байгаа. Засгийн газрын энэ ажлыг буруу гэж үзэхгүй байна” хэмээх дүгнэлтээс зарим зүйлийг тодотгож болох юм. Юуны өмнө зарим зүйлс хуулийн хүрээнд хийгдээгүй юм байна. Тэр юу байж болох вэ гэдэг анхаарал татна. Мэдээж Оюутолгойтой л холбоотой. Оюутолгойтой холбоотой үл ойлголцлын талаар Засгийн газрыг буруу гэж үзэхгүй байгаа аж. Тэгэхээр УИХ дахь АН-ын бүлэг Н.Алтанхуягийн Оюутолгойн талаарх бодлогыг дэмжих нь. Ийм байдлаас улбаалан Оюутолгой, Засгийн газар хоёрын өнөөгийн нөхцөл байдал хэзээ шийдэгдэж хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхийг хэлэхэд эрт байна. Яагаад гэвэл АН-ынхан хэдэн малынхаа буянд болгоод ирсэн юм. Оюутолгойгүйгээр амьдраад байж чадна гэж үзэх болж.

Харин МАН-ынхан болохоор Оюутолгойг хөдөлгөхгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэдэг байр суурийг баримталдаг. Ийм л зорилгын үүднээс гэрээг баталсан. Тэд одоо ч гэсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх ёстой гэсэн бодлогоо илэрхийлж байгаа. Оюутолгой хөгжлийн хөтөч гэж МАН-ынхан нэг бус удаа тодотгодог. Харин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурийг цөөнгүй гишүүд нь илэрхийлж цаг хугацаатай холбон тайлбарладаг.

Саяхан МАН-ынхан улс орны өнөөгийн нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг санал болгосон. Харин АН-ынхан ээлжит бус чуулганыг Засгийн газраас асууж шийдэхээс гадна улс орны өнөөгийн нөхцөл байдлыг МАН-ны яриад байгаа шиг болохоо байчихаагүй гэж дүгнэлт хийжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орчихлоо гэж хувьдаа үзэхгүй байгаа. Хямрал гэдэг өөрөө ноцтой асуудал. Жишээ нь ДНБ-ний хувь унаад, ажилгүйдэл нэмэгдээд, мөнгөний урсгал татраад ирвэл асуудал байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Одоо тийм зүйл тохиолдоогүй байна. Тиймээс эдийн засгийн тухай санаанаасаа зохиож улстөржсөн байдлаар яриад хэрэггүй. Бодит тоон утгаар нь ярих хэрэгтэй… Улс оронд хүндэрчихээд байгаа юм ч байхгүй. Засгийн газрын холбогдох хүмүүс, Монголбанкны мэдээллийг сонсоход ДНБ 11 хувиар өсчихсөн байна. Ажлын байр нэмэгдсэн байна. Бүтээн байгуулалтад тулгуурласан дотоодын зах зээлийн орчин хэвийн байна. Харин  экспортын орлого татраад байгаа нь үнэн. Гадаадын хөрөнгө оруулалт 46 хувийн бууралттай байна. Хоёрдугаарт мөнгөний ханш савлалаа… Монголбанк өнөөдөр 2.7 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна. 800 сая доллартай  тэнцэх  юанийн нөөцтэй. Чингэс бондын үлдэгдэл 1.2 тэрбум ам.доллар байна. Ийм байхад валютын ханш яагаад савлав гэдэг дээр дүгнэлт хийж, арга хэмжээ авах ёстой юм. Бүтээн байгуулалт бидний их ажлыг нугалж байна. Зам, барилга гээд урьд хожид байгаагүй ажлууд явж  байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэгэхээр АН-ынхан улс орны өнөөгийн нөхцөл байдлыг хүндрээгүй харин ч ажлын байр нэмэгдсэн, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн, бүтээн байгуулалт өрнөж байгаа гэж үзэж байна.

Ийнхүү эрх баригч АН, сөрөг хүчин МАН хоёр улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар эрс зөрүүтэй байрь суурийг баримтлах болов. Тиймээс аль нам нь үнэн ярьж, аль нь ард түмний тархийг угаах гэж оролдож буйг дүгнэхэд төвөгтэй болж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (203.91.118.162)
    maldaa yavahaas daa.
    2013 оны 08 сарын 23 | Хариулах
  • dd (103.11.195.169)
    chi bitgii *****. chamaar Mongol uls dutahgui.
    2013 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.11.195.213)
    Zov helj.nutagtaa bid ezen bmaar bn.buh medeeleliin heregsel setguulchdiig hudaldaj avaad durtai yumaa bichuulj uhvar mochid negnii tolgoig erguulj niigemd aidas shig zuil toruulj gadniihan mongolchuudiig moljdog cag ene zasgiin uyed ashgui duusah n.talarhaj bn.amjilt
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (71.137.237.160)
    Iim teneg yum yaridag Hun bhuu ? Yun mailiin Buynaa be heden ond amidarch bgaa mal be chi chi l ter maltaigaa amidar estoi teneg ***** be ene chin
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • zuv (112.72.12.208)
    bi MAH iig demjdegsh ene asuudal deer AN-iin erdenebatiig demjine bitgii hariin luivarchdiin zahialgar iim novshiin yumaa bicheed bai setguulchee muu ***** chin chi ter gadaaduudtai hamt neg udur ajillaj yzsimu ***** yuch medehgyi baij bitgii yum bichij dugbnej bai
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.43.123)
    Mash zuv helsen baina denduu davarsn gadniihand surgamj bolog
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    Gadniihan Altanhuyagiin zasagiin gazriig daramtalj bgaad Mongoliig shulah bodlogo barij bn. Mongolchuud bid negdmel baival Rio Tinto yaj ch chadahgui. Mongolchuud Zasagiin gazaraa demjih heregtei. Rio Tinto-n sanaa ni bol Mongol zasagiin gazriig ogtsruulaad ediin zasagiin hyamrald oruulah. Ulmaar oorsddoo ashigtai gereeg batluulah yavdal uym aa. Magadgui Rio Tinto altnii toloo Mongolchuudiig hoorond ni alalduulahad belen l bn. Uulaasaa Ed ashigiin toloo l mongold irsen. Ali boloh ahiu ashig olohiin toloo l yavna. Uunii tuld ed Mongolchuudiig shuud daramtalj ehellee!!! Mongolchuud bid odoo hoorondoo negdmel bh tsag shu!!!!!
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.11.195.249)
    эрдэнэбатын зөв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг зөв голдирол руу нь оруулах нь чухал асуудал мөн. Ингэхийн тулд бага зэргийн зовох байх асуудал.
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • bi (202.70.41.178)
    zov l helsen bnashd hoorhii
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Tuya (86.26.249.205)
    24 tsag Rio Tinto-g bainga hamgaalj baidag aa boliochee. Tanai site haagdval taarna. Oyu Tolgoi Mongold daagdahsgui ih orond gariin useg zuruulah geed baigaar ta nar zov geed baigaa yumuu? Erdenebat zov yarij baina. Rio Tinto delhiid ner hundgui yaduu orniig hoosolj baigali delhiig suitgeed yavdag aimaar company shuu dee. Oruulsan horongo oruulaltaa urgeljluulne uu bain uu bidend hamaagui. 24 tsag hahuuli avch zahialgat bichver hiidegiig ni tanaihiig shalguulbal taarna. Hen gedeg hun eniig dandaa bichij baigaagaa ner usaa tavihgui nuutslaad yamar sejigtei muuhai humuus ve ta nar? Zorig gargaad neree bicheech dee.
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
    • Rio Tinto Mongolchuudiin tarhiig ugaaj olon niitiin PR hiihiin tuld olon niitiin medeeleliin heregseluudiig hudaldan avch bgaa uym bish uu?!!!
      2013 оны 08 сарын 22
  • Forest Gump (202.70.35.246)
    Oyu tolgoion hurungu oruulalt zogsson ni zuv. Ted bidniig huursaar hurungu oruulaltaa ulam usgun nemegduuleh zamaar nogdol ashig avah hugatsaag ulam urtasgaj baina. Uuniig eserguutseh ni zuv. Er ni ted um bodoh yostoi. Bid bol africa bish gedgiig oilgoh yostoi.
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • kkkkk (202.179.7.6)
    Хаана байна тэр дураараа идэх хямд мах чинь? тэгээд ч Эрдэнэбат та монголчуудыг мах идэж хээр амьдардаг амьтан мэт доромжлохоо боль.
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Хахаха (103.11.195.201)
    Хоронго оруулалт Буурлаа, Валютийн ханш савлалаа, Tocoв алдагдалтай байна, Экспорт буурлаа. Эдийн засаг сайн байгаа. Зам бариж байна. Чингис зээлээс $$$ бидэнд жоорлосон хэсэг юм бий. Нэг ийм л юм яриад байнаа даа. Ертонцод бас л ховорхон заяах ТЭНЭГ!!!!
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
    • Deerhi zochind
      Za chi bitgii *****. gants sanhuu meddeg chi iu?!!! Ehleed Ouy Tolgoigoo horongo oruulalt, sanhuug oilgo!!! Daraa ni chi hust!!! Neeeg ih surhii onol *****. Uneheer meddeg bol Ouy Tolgoin horongo oruulalt, ur ogooj, ersdel, sanhuu-n uridchilal gej bgaad hutsaach !!!
      2013 оны 08 сарын 22
  • Зочин (202.179.10.150)
    Хаана байгаа мал вэ Хөдөөний малчин хүмүүс л амьдрах болж дээ энэ Монгол оронд бусад нь хайчих болж байна Хаана ажилын байр бүтээн байгуулалт босоод байгаа юм бэ өдөр ирэх тусам л ард түмний амьдрал дордож байна шүү дээ
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Хамгийн бүдүүлэг улс төрч. Ардын намд гаргадаг араншингаа гадаадын хөрөнгө оруулагчидад гаргаад балрах нээ. Одоогийн Засгийн газар ХАА салбарыг элгээр хэвтүүлсэн байгааг мэдэж байна уу? та энэ хэддүгээр зун бэ
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
    • Zochin
      Odoo bol Mongolchuud neg tal bolj negdeed odoogiin zasagiin gazaraa tuushtai demjih heregtei. Zasagiin gazaraa muulsaar bgaad ogtsruulbal togrogiin hansh unana shu!!!
      2013 оны 08 сарын 22
  • Negen (202.179.20.227)
    E/zasag oilgodog gej dongodson hudlaa garuudaa!!! Oyu tolgoi heregtei yu gevel heregtei. Uuniig hen ch medne. Gevch RIO TINTO met ny bidend hereggui bna. Gadnii neg kompany buhel buten Mongol ulsiig miny shahaand oruulna gej yu bsan yum be? Ain.
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.225.254)
    Жинхэнэ тэнэг гар байна даа эдийн засгийн жаахан ч мэдлэг алга дээр монгол оо гэсэн сэтгэл бүр ч алга даа энэ малд юу болоод байгааг ойлгоогүй бололтой юм даа
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • kkkkkkkkkkkkkkk (202.70.46.206)
    hugjih geed bna uu hugluruh geed bna uu. ene yu medeh ve dee zailuul
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • zochin (203.91.112.12)
    Өө энэ хүн чинь ийм хоосон толгойтой долдой байсан юм уу. Яаж улс орон хөгжихөв дээ. Царай бол биш л байна даа
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    ARAI INGEJ HELEEGVI BAILGVI DEE. TIIM VV
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.110.91)
    bid malaa ided ta nar tansaglaad yavj bhuuu?bid gantshan mah gurilaa id ta nar amttai buhniig ided lexus-d zalraad delkhiiger teneed yavj bhuu,. tiim ch gej bhgui bh shuuu erdenebataaa shudraga l bai l daa,.... ta nar ch tgvl tusuviin munguur hiij bgaa buh nair naadamaa boliood gertee mah gurilnaas uur yum iddgui gedegeen batalj, tansag hoseru-nasaa garch ard tumentei hamt ger horoolold amidar,. erdenebataaa uuruu ulgerlel uzuulchhed busadiig urialan duudaj sur,...
    2013 оны 08 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    8 цаг 13 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    8 цаг 48 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    12 цаг 32 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    12 цаг 55 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    13 цаг 20 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    14 цаг 44 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    14 цаг 46 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    15 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    15 цаг 13 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    16 цаг 42 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    16 цаг 45 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    17 цаг 26 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    18 цаг 24 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    18 цаг 37 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    18 цаг 46 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    19 цаг 8 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 35 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    19 цаг 35 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    19 цаг 35 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    19 цаг 40 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК