
Өнөөдөр 10.00 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаан яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Шинэчлэлийн Засгийн газрын хурал бямба гараг буюу амралтын өдөр болдог байсан бол баасан гарагт хуралддаг болж байгаа юм. Өнөөдөр хурлын дараа 13.00 цагт Засгийн газрын гишүүдийн хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.
Өнөөдрөөс Засгийн газар баасан гарагт хуралдвал тухайн өдрийнхөө 13.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг болж байгаа юм байна.