
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай асуудлыг хэлэлцээд дэмжиж Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Мөн “100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” энэ оны 10 дугаар сарын 1-16-нд, “Хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын тэмцээн” есдүгээр сарын 19-24-нд манай улсад болно. Эдгээр тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 150 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
24tsag.mn