
Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах Протоколд” нэгдэн орох, цаашид уг протоколд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгох талаар УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. Мөн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран ирэх сарын 15-нд Улаанбаатарт зохион байгуулах “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт даалгалаа. Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн 2013 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Оны эхний хагас жилийн байдлаар УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг 3996 шийдвэрийн 5930 заалт 70 гаруй хувийн биелэлттэй байна гэж
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.