
Хятадын коммунист намын урилгаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон зарим хүмүүс Хятад улсад айлчилж байна. Айлчлалын үеэр АН-ын гишүүд алслагдсан бүсийг хэрхэн хөгжүүлж байгаа туршлагатай танилцахаас гадна БНХАУ-ын IT паркаар зочилох юм байна.
Саяхан МАН-ын зарим гишүүд Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын урилгаар тус улсад зочилоод ирсэн билээ.