
АНУ-ын сенатор Жон Маккейн энэ сарын 23-25-ны өдрүүдэд буюу өнгөрсөн долоо хоногт Монгол улсад айлчлаад буцлаа. Тэрбээр энэ хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ЗГ-ын гишүүд болон БХЯ-ны сайдтай уулзсан байна. Ноён Жон Маккейн "АНУ Монгол Улсын гурав дахь хөрш болсноороо бахархаж байна.
Бид АНУ-ын эдийн засгийн хөрөнгө оруулалтыг Монголд оруулах талаар
сонирхож байгаа. Монгол Улс Азид болон дэлхийд ардчиллыг хөгжүүлсэн
гайхамшигтай жишээ болдог орон. Энэ чиглэлд бид Монголтой хамтран
ажиллахаар анхаарч байгаа" гэжээ.
Түүнтэй хамт Роуд-Айландаас сонгогдсон сенатор Шелдон Уайт Хаус болон бусад төлөөлөгчид ирсэн бөгөөд Тэрэлж амралтын газар очсон байна.