Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Японы парламентын төлөөлөгчид бараалхав

2013-8-26
0
ЖИРГЭХ

   

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Японы парламент дахь Либерал ардчилсан намын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

   Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг ноён М.Хаяши тэргүүтэй Японы парламентын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ноён М.Хаяши Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн захидлыг Монгол УлсынЕрөнхийлөгчид гардуулан өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн захидлыг хүлээн авсандаа талархаж буйгаа ноён М.Хаяшид илэрхийллээ.
 
   Японы парламент дахь Либерал ардчилсан намын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.ХаяшиМонгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргээд хоёр жилийн дараа Монголд эргэн айлчилж,Ерөнхийлөгчтэй дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байв.

   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь Японд айлчлахдаа тус улсын парламентад үг хэлж, Японы парламентын дээд, доод танхимын бүх гишүүд түүний үгийг сонсоод маш их сэтгэл хөдөлж байсныг ноён М.Хаяши уулзалтын үеэр дурсч, Ерөнхийлөгчийн үгийг альбом болгон хэвлүүлж авчирснаа дурсгал болгон гардуулж өглөө. Мөн хоёр жилийн өмнө Японы парламентын гишүүд Монголд айлчлахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаг зав гарган тэднийг хөдөө хүлээн авч, Японы төлөөлөгчид түүнээс морь унахыг сурч байснаа эргэн дурсацгаасан юм. Бас сумо бөхийн Якузоно Хакухо М.Даваажаргалын мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжилж уулзалтын эхний хэсэг хуучны анд нарын элэгсэг дотно, халуун дулаан дурсамж дүүрэн боллоо.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдөд хандан талархал илэрхийлээд “Та бүхэн цаг зав гаргаж Монгол оронд дахин айлчлан ирсэнд туйлын их баярлаж байна. Манай хоёр орны харилцаа улам бүр гүнзгийрэх сайхан мөчид энэ удаагийн айлчлал таарч байгаад баярлаж байна. Японы парламентын хоёр танхимд хоёуланд нь ялж олонхи болсонд та бүхэнд мөн баяр хүргэе. Ерөнхий сайд Ш.Абэгийн хэрэгжүүлэх гэж байгаа үйл ажиллагаа, хөтөлбөр хэрэгжих сайхан нөхцөл бүрдсэнд би их баяртай байна” гээд Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад саяхан айлчилсныг дурдлаа. Энэ айлчлалын үеэр хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн “Эрч” гэдэг сайхан санаачлагыг дэвшүүлсэнд баяртай байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал сайн байгаа. Ойрын хоёр жил дараалан сонгуультай байсан бол ирэх хоёр жилд ямар нэг сонгууль байхгүй. Монгол Улсын бүтээн байгуулалтад анхаарал хандуулж ажиллана гэдгийг танилцуулав.Ардчилсан намын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ, орон нутгийн сонгуульд дараалан ялж Ерөнхийлөгч, УИХ дахь олонхи, Ерөнхий сайд нэг санаатайгаар ажиллах боломж нөхцөл бүрдсэнийг мөн хэлж байлаа.
 
Хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын удахгүй Японд хийх айлчлал ихээхэн ач холбогдолтой гэж Монголын тал үзэж байгаа юм. Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хоёр тал хамтран боловсруулж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Японд хийх айлчлалын үеэргарын үсэг зурна гэж итгэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагааны EPA хөтөлбөрийг ойрын үед байгуулах нь чухал гэж Монголын тал үзэж байгааг дахин илэрхийллээ. Японы хувийн хэвшлийн компаниуд Монголд хөрөнгө оруулахдаа нэлээд судалгаа хийдэг. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа, ялангуяа Засгийн газрын шугамаар хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээл Японы хувийн хэвшлийг идэвхжүүлэхэд ихээхэн татах хүч болж үйлчилнэ гэдэгт найдаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж хэллээ.
 
Монгол Улс НҮБ-ын шинэчлэлийг дэмжиж, Япон улсын энэ үйл хэрэгт оруулж ирсэн хувь нэмрийг ямагт өндөр үнэлж байдаг. Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх хүчин чармайлтыг нь цаашид дэмжиж ажиллана гэдгийг мөн нотлон хэлсэн юм.
“Японы Ерөнхий сайд Ш.Абэг Монголд айлчлах үеэр “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачлагыг Монгол Улс дэвшүүлсэн. Энэ санаачлагыг гүнзгийрүүлж хамтарч ажиллах бодолтой байгаа. Таны өгсөн бэлэг дурсгалууд, ялангуяа Ерөнхий сайд Ш.Абэгийн захидлыг хүлээн авсандаа туйлын баяртай байна. Хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд УИХ, Японы парламент дахь найрамдлын бүлгүүдийн хүчин чармайлт маш их байдгийг цохон тэмдэглэе. Бид та бүхэнтэй маш ойрхон харилцаж ажиллахад бэлэн байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    7 цаг 59 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    8 цаг 33 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    12 цаг 17 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    12 цаг 40 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    13 цаг 5 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    14 цаг 29 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    14 цаг 31 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    14 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    14 цаг 58 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    16 цаг 28 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    16 цаг 30 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    17 цаг 11 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    18 цаг 9 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    18 цаг 22 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    18 цаг 31 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    18 цаг 53 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 20 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    19 цаг 20 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    19 цаг 20 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    19 цаг 25 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК