
Маргааш хичээлийн шинэ жилийн нээлт болно. Жил бүрийн есдүгээр сарын 1-ны өдөр Ерөнхийлөгч хичээл зааж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар сургуулиудын нээлтэд оролцож, хүүхдүүдэд баяр хүргэдэг уламжлалтай. Энэ жил Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БГД-ийн "Эрдмийн Өргөө цогцолбор" сургуулийн
нээлтэд оролцоно гэж байсан ч тэрээр хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй аж. Ямар шалтгаанаар хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ талаарх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өгсөн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)