
Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар Ерөнхий сайдад танилцуулсны дагуу өнгөрсөн баасан гаригт Ж.Наранбаатарыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилжээ. Ж.Наранбаатар нь өмнө нь Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссараар ажиллаж байсан юм. Тэрбээр Цагдаагийн академи, ОХУ-д Холбооны аюулгүй байдлын албаны академид суралцаж төгссөн, мэргэжлийн тагнуулч, хуульч юм.
Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар хурандаа Ш.Болорсүх ажиллаж байсан билээ.