Өнгөрсөн сарын 5-ны өдөр болсон МАН-ын Бага хурлаар намын дүрэмд өөрчлөлт
оруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн тус намын Шинэчлэлийн хороо ч уг
саналыг дэмжин, Их хурлаас өмнө намын дүрэмд хэд хэдэн өөрчлөлтийг хийх
шаардлагатай гэж үзэж байгаа билээ. Тэгвэл яг одоо МАН-ын дүрмийн ажлын
хэсэг Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт
оруулахаар ажиллаж байна. Уг ажлын хэсгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ахалж байгаа юм. Өнөөдрийн хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл, орон нутаг, дүүргийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд тус тус оролцож байна. МАН-ын Их хурал ирэх аравдугаар сарын 17-нд болно. Уг хурлаар намын дүрэм өөрчлөлт оруулах, намын удирдлагуудыг огцруулах, дахин сонгох зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
24tsag.mn


















































