
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. УИХ-ын чуулган завсарласан өдрүүдэд энэ уулзалт түр завсарлаад байсан ч маргааш үргэлжилэхээр болсон байна. Маргааш АН-ын "4:11" уулзалт тус намын төв байранд 11.00 цагт болно. Уулзалтын үеэр намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх юм.