Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын 4:11 уулзалт боллоо

2013-9-05
0
ЖИРГЭХ

   Pa201309052636 АН-аас хийдэг 4:11 уулзалт өнөөдөр боллоо. Уг уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, АН-ын нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяр, АН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Чулуунбилэг нар оролцож мэдээлэл хийн, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

АН-ын зүгээс сонгуулиар амласан амлалтаа хэрэгжүүлэхэд анхаарч гурван чиглэлээр ажиллах болж байгааг тус намын нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлстийн дарга дуулгалаа. Тухайлбал, гадаад харилцаагаа өргөжүүлэх, намын анхан болон дунд шатны төлөвшилтөд анхаарч ажиллах. Гуравдугаарт, Засгийн газрыг ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллахад анхаарч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрүүдээс аль нь хэрэгжив, хэрэгжээгүйг хэн гэдэг албан тушаалтнаас нэхэх вэ гэдэг чиглэлээр ажиллахад анхаарал хандуулахаар болжээ. Мөн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй тус намын нарийн бичгийн дарга нар, АЭХ, АЗХ, ААХ-ны төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сарын 21-27-ний хооронд БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад ажлын айлчлал хийсэн нь амжилттай болж өндөрлөснийг онцлоод, Монголын хөрсөнд буулгаж болохуйц сайн зүйлүүд байгааг хэллээ. Тухайлбал, эдийн засаг маш сайн ардчилагдсанаар эргээд Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, шинэ ноу хау, шинэ ажлын байр олноор бий болох бололцоог нээж байна гэж Ц.Оюундарь дарга онцоллоо. Түүнчлэн төлөвлөлтийг маш сайн хийх нь хөгжлийг тодорхойлох бас нэгэн чухал хэмжүүр болж байгааг сануулсан юм. Мэдээллийнхээ дараа тэд сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Гадаадын хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 40 гаруй хувиар буурсан. Эргэж хэрхэн сэргээх вэ. Энэ тал дээр нам бодлогын төвшинд хэрхэн харж байгаа вэ?

Ц.Оюундарь: -Өнгөрсөн жилүүдэд Оюутолгойн хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт бодит хөрөнгө оруулалт оруулж байсан. Гэвч тодорхой хүндрэлүүдийн улмаас өмнөх оруулж байсан хөрөнгө оруулалттай нь харьцуулахад буурсан байгаа. Нөгөө талаас ашигт малтмалын 1500 лицензийг цуцалсантай холбоотойгоор түүгээр дамжиж орж ирж байсан хөрөнгө оруулалт цуцлагдсан. АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө замбараагүй олгогдсон ашигт малтмалын лицензүүдийг цэгцлэхээ амласан, ард түмэн ч дэмжиж байсан. Одоо ашигт малтмалын лицензүүдийг Хөрөнгө оруулалтын хуулиар цэгцлээд төрийн зохицуулалтаар хуулийн дагуу олгоод эхлэхээр хөрөнгө оруулалт зах зээлийнхээ жамаар өсөөд явах учиртай.

-МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус Засгийн газрыг тэр дундаа Ерөнхий сайдыг сайн дураараа огцрох ёстой гэх шаардлага тавиад байгаа. Эдийн засагт хямрал бодитой нүүрлэх нь, эдийн засгийн өсөлт саарсан нь Н.Алтанхуяг сайд танхимаа удирдаж чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж буй. Энэ асуудалд та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

-МАН сөрөг хүчин учраас байсхийгээд огцруулах асуудлыг тавьж байгаа. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар тийм ч муу ажиллахгүй байгаа. Эдийн засгийн тодорхой хүндрэлүүд гарч байгаа нь үнэн. Энэ нь дэлхийн эдийн засаг хямралын үр нөлөө Монголд нөлөөлж байгаатай холбоотой. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил бас нэлээн буурсан үзүүлэлттэй гарч байна, түүний нөлөө бас бий. Нөхцөл байдал амаргүй байгаа ч Засгийн газрын зүгээс Чингис бондыг төлөвлөөгүйгээр оруулж ирсэн ч нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтын ажлыг маш сайн хийж байгаа. Хийж бүтээж байгаа зүйл чамгүй бий. Тийм болохоор хөрөнгө оруулалтын тасалдлаар эдийн засгийн өсөлтийг дангаар нь тооцохо нь өрөөсгөл гэж хэлэх байна даа.

О.Чулуунбилэг: -МАН-ын “Шинэчилье”-гийн залуус “Эдийн засаг хямарсан учраас Засгийн газар огцрох ёстой” гэдэг шаардлага тавьсан.  Бодит байдал бол эдийн засаг хямраагүй, эдийн засагт хүндрэл гарч байгаа. Эдийн засгийн хүндрэлийн нөхцөлд ямар арга хэмжээ авч байна вэ, бидэнд ийм санал байна гэж хэлэхийн оронд Засгийн газар огцор гэж хэлж байгаа нь, огцруулсны дараа эдийн засаг яаж өсөх вэ гэдэг ойлголт алга л гэж хэлэх байна. Түүнээс гадна “Шинэчилье хороо”-ны залуус намаа шинэчлэх зорилготой байгуулагдсан. Гэтэл одоо Засгийн газрыг огцруулах шаардлага тавиад сууж байгаа нь зорилгоосоо ухраа юу гэх бодол төрүүлж байна.

-Ам.долларын ханш өнөөдөр 1670 төгрөгтэй тэнцлээ. Ам.долларын ханшийн өсөлтөөс болж Засгийн газар, Монголбанк хоёрын хамтдаа хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хүндрэл учирч болзошгүй нөхцөл байдал үүслээ. Жишээ нь нефтийн бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортлоход нэлээн том зөрүү үүсэх болж байна. Энэ асуудалд намын зүгээс анхаарал хандуулж байгаа юу?

-Ц.Оюундарь: Ам.долларын ханшийн өсөлтийг бид ажиглаж байна. Мөн эрх барьж байгаа, энэ ажлыг хариуцаж байгаа хүмүүст ч шаардлага тавьж байна. Ойрын хугацаанд тодорхой арга хэмжээ авах болов уу. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мөн анхаарал тавьж ажиллаж байна. Хамгийн гол зүйл нь, гаднаас ам.доллар орж ирэхээ больчихсон, экспортолж байгаа бүтээгдэхүүнүүд нэг тэрбум ам.долларын өрөнд явж байна шүү дээ. Тодорхой жишээ татъя, Оюутолгойгоос урьдчилаад 250 сая ам.доллар зээлсэн байсан бол Тавантолгойгоос 350 сая ам.доллар зээлчихсэн байсан. Тавантолгойн нүүрсийг экспортлоод байдаг, эргэж ам.доллар нь орж ирэхгүй өрөнд шингэж байна. “Эрдэнэт” үйлдвэр гэхэд л 230 сая ам.долларыг мөн зээлээр авчихсан байх жишээтэй. Баяжмал нь ам.доллар болж орж ирэхийн оронд өрөнд л шингэж байна. Зөвхөн энэ гурав дээр тавьсан өр 1 тэрбум ам.доллар юм шүү дээ. Монголын эдийн засагт орж ирэх ёстой энэ мэт мөнгө өр дарахад зарцуулагдчихаж байгаа учраас валютын нөцө бүрдүүлэхэд хүндрэл учруулж ханш өсгөх шалтгаан үүсгэж байгаа. Тийм учраас Оюутолгойгоос баяжмалаа нэмж гаргая, үйлдвэрлэлээ хоёр дахин өсгөаж байж доллараа оруулж ирье. Гадаадын банкуудаас эдийн засагтаа доллар оруулж ирэх ажлыг яаралтай хийе гэсэн байр суурьтай байна.

-Багануур дүүрэгт болж байгаа Засаг дарга нарын маргаан дээр танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Тэр талаар одоохондоо мэдээлэлгүй байна.
Эх сурвалж: Demparty.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    7 цаг 41 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    8 цаг 15 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    11 цаг 59 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    12 цаг 22 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    12 цаг 47 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    14 цаг 11 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    14 цаг 13 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    14 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    14 цаг 40 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    16 цаг 10 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    16 цаг 12 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    16 цаг 53 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    17 цаг 51 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    18 цаг 4 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    18 цаг 13 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    18 цаг 35 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 2 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    19 цаг 2 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    19 цаг 2 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    19 цаг 7 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК