Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намрын чуулганаар цагаатгалын хуульд өөрчлөлт оруулна

2013-9-06
0
ЖИРГЭХ

 42537-26214700   Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 9 дүгээр сарын 10-ны өдөр болох Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэв. Энэ үеэр цагаатгалын ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон хэлмэгдэгсдийн өдрөөр зохион байгуулагдах арга хэмжээний талаар тус комиссын нарийн бичгийн дарга, доктор О.Лхагварэнцэн мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэлдээ, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хэргийг шалгах, цагаатгах, нөхөх олговор олгох ажил үргэлжилж байна. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт хадгалагдаж байгаа, шалгагдаагүй үлдсэн хэргүүдийг тус газрын Мөрдөн байцаах хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж, цагаатгах үндэслэл бүхий иргэдийн асуудлыг цагаатгуулахаар Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлж, эцэслэн шийдвэрлүүлж байна. Энэхүү шалгах ажиллагааны явцад сүүлийн 4 жилийн байдлаар 6131 иргэний хэргийг бүрэн шалгасан бөгөөд түүний дотор 2013 оны эхний 8 сард 378 хүний хэргийг шалгажээ. Үлдэж байгаа хэргүүдийг энэ оны эцэс гэхэд бүрэн шалгаж дуусгахаар ажиллаж байна. Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газар эхний 8 сарын байдлаар 95 иргэнийг хилс хэргээс цагаатгаад байгаа талаар дурдлаа.

Тэрээр цааш нь, Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс хойш өнөөг хүртэл 31 мянган хүн улс төрийн хилс хэргээс цагаатгагдаж, нэр төр нь сэргээгдээд байгааг тэмдэглээд Улсын Их Хурлаас 1998 онд батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болох 17584 хүнд 16 тэрбум 326 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг төрөөс олгоод байна. Энэ оны эхний 8 сард гэхэд 30 иргэн 26,5 сая төгрөгийн нөхөх олговрыг авсан талаар мэдээллээ.

Комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн цагаатгалын хуулийн хэрэгжилтийн талаар ярихдаа, нэхэмжлэгчдээс иргэдийг цагаатгуулахаар гаргасан гомдол, эрэлт хүсэлтийг, мөн цагаатгагдсан иргэдэд нөхөх олговор олгох ажиллагааг тасалбар болгож хугацаа дуусгавар болсноос хойш даруй 1 жил гаруй хугацаа өнгөрөөд байна.

Цагаатгалын хуулийн зарим зүйл, заалтын хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан төв, орон нутгийн цагаатгалын салбар комиссууд, хүний эрхийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хэлмэгдсэн иргэдийн төрөл төрөгсдөөс хуулийн дээр дурьдсан зүйл, заалтын хугацаануудыг цаашид үргэлжлүүлэн сунгах санал хүсэлтүүдийг тавьж байна.

Үүнтэй холбогдуулан Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо болон хэлмэгдсэн иргэдийн санал хүсэлтийг авсны үндсэн дээр Улсын комиссоос цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг өнгөрсөн оны сүүлчээр байгуулсан юм. Ажлын хэсэг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг бэлтгэн Улсын комиссын даргад энэ оны 5 дугаар сарын сүүлчээр хүргүүлсэн билээ. Улсын Их Хурлын намрын чуулганд энэхүү хуулийн төслийг хууль санаачлагчаар өргөн бариулж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Тэрээр цааш нь, орон нутгийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, Улсын комиссын зүгээс хэлмэгдсэн иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдөд тэдний хүсэлтийг үндэслэн нөхөх олговроос гадна нэг удаагийн буцалтгүй тусламж мөнгөн тэтгэмжийг олгож байгаа, гэр, орон сууц олгох болон одоогийн амьдарч байгаа байрны нөхцөлөө сайжруулахад нь анхаарч ажиллаж байгаагийн зэрэгцээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх ажил, арга хэмжээнүүд Улсын комисст болон төв, орон нутагт үргэлжлэн хийгдэж байгаа талаар мэдээлэв.

Ялангуяа хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө, суврага босгох, ном товхимол шинээр хэвлэх, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлуудыг зохион байгуулах зэрэг ажлууд орон нутагт өргөнөөр зохион байгуулж байгаа ажээ. Мөн Улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвөөс эрхлэн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн намтрын товчоон” номын ээлжит дугааруудыг хэвлүүлсэн ба заримыг нь хэвлэлтэнд өгөхөд бэлэн болоод байгаа талаар ярив.

18 дахь удаагаа тэмдэглэж буй хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулж, зохион байгуулах арга хэмжээний талаар тэрээр танилцуулахдаа, Сонгинохайрхан уулын бэлд байрладаг хэлмэгдэгсдийн хөшөөнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, нийслэл, дүүргүүдийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, хэлмэгдэгсдийн зүгээс цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын гишүүд, нийслэл, дүүргүүдийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, төрийн яамд, олон нийтийн байгууллагууд, Монголын хэлмэгдэгсдийн холбоо, хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, төрөл төрөгсдийн зүгээс Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажээ.

Үүний зэрэгцээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын комиссын дарга, гишүүд хэлмэгдэгсдийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. Улс орон даяар замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх машин техникүүдийн гэрлийг 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00 цагаас 13.00 цагийн хооронд асаалгаж, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүдэд бурхны ном хуруулах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ орон даяар зохион байгуулагдана. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн музейд олон нийтийн цуглаан, ярилцлага зохион байгуулагдах бөгөөд музейн үзмэртэй иргэдийг танилцуулж, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хойч үедээ ойлгуулах зэрэг арга хэмжээ болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, дахин хэлмэгдүүлэлт гаргуулахгүй байхын тулд Ерөнхий боловсролын сургуулиудад 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдүүлэлтийн талаар хичээл заах зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн мэдээлэв.

Тэрээр дараа нь сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулт өгөв гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • brest (178.122.163.36)
    Sain bna.
    2013 оны 09 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    15 цаг 38 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    15 цаг 57 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    16 цаг 4 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    16 цаг 12 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    17 цаг 19 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    17 цаг 36 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    18 цаг 21 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    18 цаг 57 мин
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
    19 цаг 27 мин
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    20 цаг 51 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    20 цаг 56 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    21 цаг 14 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    21 цаг 17 мин
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    21 цаг 46 мин
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
    22 цаг 6 мин
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
    22 цаг 7 мин
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
    22 цаг 24 мин
  • Арсенал клуб 22 жилийн дараа анх удаа Английн Премьер лигийн аварга боллоо
    22 цаг 38 мин
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
    22 цаг 41 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
    22 цаг 52 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК