
Хуульчдын анхдугаар их хуралдаан өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Уг хуралдаан маргааш дуусах бөгөөд хуралдаанаар хуульчдын холбооны дүрэм, журмууд болон удирдлага, зохион байгуулалтын бүтцээ батлах юм. Хуралдаанд нийт 490 төлөөлөгчид сонгогдсон бөгөөд 98 шүүгч, 98 прокурор, 196 өмгөөлөгч, 98 бусад хуульчдын төлөөлөл оролцож байгаа юм. Одоогоор хурал түр завсарлаад байна.