
Хуульчдын анхдугаар их хуралдаан уржигдар Төрийн ордонд эхэлсэн. Уг хуралдаан өнөөдөр дуусах бөгөөд хуралдаанаар хуульчдын холбооны дүрэм, журмууд болон удирдлага, зохион байгуулалтын бүтцээ батлах юм. Хуралдаанд нийт 490 төлөөлөгчид сонгогдсон бөгөөд 98 шүүгч, 98 прокурор, 196 өмгөөлөгч, 98 бусад хуульчдын төлөөлөл оролцож байгаа юм. Мөн өчигдөр уг холбооны Ерөнхийлөгчийг санал хурааж сонгосон юм. Ингээд өмгөөлөгч Д.Батсүх 219 санал буюу 50.11 хувийн санал аван Монголын
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.