
Эдийн засгийн хөгжлийн яаманд маргааш Монгол Улс, Европын холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны XIV хуралдаан болох гэж байна. Хуралдааны дэд хороог Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд
О.Чулуунбат, Европын холбооноос Европын комиссын Худалдааны ерөнхий
газрын Алс Дорнодтой харилцах хэлтсийн дарга П.Берц нар тэргүүлэн
ажиллах аж. Уг хуралдаанаар хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих, хамтын ажиллагааны байдал болон цаашид хэрэгжүүлэх арга туршлагыг салбарын хэмжээнд цогц байдлаар хэлэлцэх юм байна.