
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад айлчилж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр Японы Засгийн газар, парламентын гишүүд хувийн хэвшлийнхэнд "Монгол улсын эдийн засгийн төлөв, Монгол Японы харилцаа" сэдвээр лекц унших юм байна. Мөн "Самурай бонд"-ын асуудлаар хамтран ажиллах Японы хувийн хэвшлийнхэнтэй уулзахаар төлөвлөөд байна. Нөгөөдөр буюу 9-р сарын 14-нд өндөрлөх уг айлчлалын гол зорилго нь "Самурай бонд" босгох асуудал хэмээж байгаа юм.
Сэтгэгдэл (2)