
МАН-ын 27-р Их хурал ирэх сарын 27-ны өдөр болох гэж байгаа. Энэ хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаагийн нэг нь намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудал юм. Өнөөдөр энэ асуудлаар байгуулагдсан Дүрмийн ажлын хэсэг Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна.
МАН-ын "Шинэчилье" хөдөлгөөний зүгээс намын хатуу гишүүнчлэлгүй болох, авлига, хээл хахуулийн хэрэгт орооцолдсон гишүүдийг намаас хөөх зэрэг өөрчлөлтийг уг дүрэмд оруулахыг шаардаж байгаа билээ.
Сэтгэгдэл (1)