Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Болд: ДЭЗЧУ-ын дугуй ширээний уулзалтаар Монгол улсын хөгжлийн ирээдүйг тодорхойлно

2013-9-14
0
ЖИРГЭХ

bold11    Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 14, 15-нд зохиогдох гэж буйтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Л.Болдын “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн ярилцлагыг толилуулж байна.

- Монгол Улсад тун удахгүй болох гэж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Дугуй ширээний ярилцлагын талаар мэдээлэл өгөхгүй юү?

- Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт,  Монгол Улсын Засгийн газар хамтран Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаар “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”-г Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулах гэж байна. Уулзалтад Монгол Улсын Засгийн газар, бизнесийн салбарт манлайлж буй гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцож, Монголын эдийн засгийн ирээдүйн хөгжилд хүрэх тогтвортой арга замыг хамтдаа эрж хайх юм. Дугуй ширээний энэ ярилцлагад Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүн, гадаад улс орнуудын шийдвэр гаргах түвшний хүмүүс, бизнесийн салбарын манлайлагчид гээд 170 гаруй төлөөлөгч оролцоно. Гадаадаас 30 гаруй орон, олон улсын байгууллагын 90 гаруй төлөөлөгч ирэх гэж байна.

- “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт” байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юү? Швейцарийн Давос хотноо жил бүр эдийн засгийн уулзалт зохион байгуулдагаар нь иргэд сайн мэдэх байх. Манай улс энэ байгууллагад ямар байр суурь эзэлдэг вэ?

- Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (World Economic Forum) бол дэлхий дахинд болон бүс нутгийн түвшинд тулгарч байгаа асуудлыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн оролцоотойгоор хэлэлцэж, дэлхийн эдийн засгийн ойрын болон хэтийн ирээдүйн ерөнхий өнгийг тодорхойлдог олон улсад нэр хүнд бүхий байгууллага юм.

Тус байгууллага нь жил бүрийн оны эхээр Швейцарийн Давос хотноо орон орны улс төрийн шийдвэр гаргагч болон бизнесийн салбартаа манлайлж буй нийт 2000 гаруй төлөөлөгчийг оролцуулсан чуулга уулзалт зохион байгуулдаг. Дараа жилийн уулзалт болох хүртлээ бүс нутгийн болон тусгайлсан уулзалтуудыг мөн зохиодог. Энэ жил Монгол,  Япон хоёрт  тусгайлсан уулзалт хийж байгаа.

Сүүлийн жилүүдэд манай улс тус байгууллагатай идэвхитэй хамтран ажиллаж, олон улсын болон бүс нутгийн арга хэмжээнүүдэд өндөр, дээд түвшинд оролцож байна. Хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор  энэ оны 1 дүгээр сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ санамж бичигт,  ДЭЗЧУ, бүс нутгийн арга хэмжээнд идэвхитэй оролцох, тус байгууллагын Дэлхийн залуу удирдагч, Дэлхийн чиг хандлагыг тодорхойлогчдын нийгэмлэг зэрэг хөтөлбөр, арга хэмжээнд манай улсын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний манлайлагч аж ахуйн нэгжүүдийг тус байгууллагад гишүүнээр элсүүлэх, “Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-ыг ойрын жилд Монгол Улсад зохион байгуулах боломжийг эрэлхийлэх, “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбар” судалгаа боловсруулж, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ба Монгол Улсын Стратегийн яриа хэлэлцээ сэдэвт олон талт дугуй ширээний уулзалтаар хэлэлцүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан.

- Монголд болох дугуй ширээний уулзалтын ач холбогдлыг Та Гадаад харилцааны сайдын хувьд хэрхэн дүгнэж байна вэ? Манай улс энэ уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

- Энэ уулзалт Монголд зохиогдож байгаа нь эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр байгаа манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой. Уул уурхайн салбарынхаа ачаар манай улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа, энэ салбараас олсон мөнгөө дэд бүтэц, боловсрол гээд аль болох үр ашигтай зарцуулахыг хичээж байгаа ч бидэнд зөв зүйтэй менежмэнт хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг ард иргэдийн амьжиргаанд наалдуулах гээд олон чухал асуудал тулгамдаж байна.

Эдгээр хүндрэл бэрхшээл зарим тохиолдолд биднээс, зарим үед тодорхойгүй нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсээс шалтгаалж байна. Дугуй ширээний энэ уулзалт нь бүхэлдээ эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, зохистой бодлого боловсруулахад чиглэлдэх юм.

Уулзалтад олон орны улс төр, бизнесийн лидерүүд ирэхээс гадна ДЭЗЧУ-ын захирал Клаус Шваб биечлэн оролцохоо мэдэгдсэн. Монгол Улсын цаашдын эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулж, дэлхийд таниулахад энэ хурлын гол үр дүн нь оршино.

-Энэ дугуй ширээний уулзалт нь өнгөрөгч 4 дүгээр сард болсон АОХН-ийн Сайд нарын бага хурлаас юугаараа ялгаатай вэ?

- Гадаад харилцааны яам энэ жил улс төр, эдийн засгийн ач холбогдолтой хоёр томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Эхнийх нь энэ оны 4 дүгээр сард болсон АОХН-ийн хурал. Монгол Улс дэлхийн бүх ардчилсан улсуудыг хоёр жил тэргүүлж ажиллаад, тайлангаа тавьж, халаагаа шилжүүлсэн. Хурлын гол ач холбогдол бол Монголын ардчилал эрийн цээнд хүрч, дэлхий нийтэд дууриал болох хэмжээнд хүрснээ харуулсанд оршино.

ДЭЗЧУ-ын одоо болох хурлаар Монгол Улс эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр байна, бизнес хийх боломж нээлттэй байна гэдгийг гадаадын том том хөрөнгө оруулагчдын өмнө нотолж чадвал гол ач холбогдол нь түүнд оршино. ДЭЗЧУ бол дэлхийн эдийн засаг, санхүү, үйлдвэрлэлийн хамгийн том төлөөлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн хаалттай клуб, өөрийн гэсэн хатуу дүрэм журамтай газар. Улаанбаатарт болох хурал ч ДЭЗЧУ-ын хурал учраас Монгол Улсын Засгийн газрын зүгээс санаачилгатай оролцох боломж хомс. Уригдах хүмүүсийг ДЭЗЧУ сонгож, хэлэлцэх асуудлын хүрээг ДЭЗЧУ тодорхойлж байгаа. АОХН-тэй харьцуулахад оролцох зочин цөөн, зохион байгуулалт хөнгөвтөр хэдий ч манай эдийн засгийн ирээдүйд тусах нөлөөгөөрөө хавьгүй жинтэй хурал юм. Энэ хурлын үр дүнгээс дэлхийн эдийн засаг дахь манай эдийн засгийн байр суурь тодорхойлогдоно гээд хэлчихэд дэгсдсэн болохгүй болов уу.

- Дугуй ширээний уулзалт нь Монголын эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлоход ихээхэн хувь нэмэр оруулна гэж Та онцоллоо. Яг ямар сэдэвт төвлөрч ярилцах бол?

- Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагаас дотоод, гадаадын судалгаа, 150 гаруй удаагийн ярилцлага, асуулга, мэдээллийг үндэслэн Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн стратегийн хувилбарын төслийг боловсруулаад байгаа. Тус байгууллагын Стратегийн бодлогын багийнхан энэ төслөө танилцуулж хэлэлцүүлэн, манай улсын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөгчдийн санал бодлыг сонсоно. Дугуй ширээний уулзалтын үр дүнг 2014 оны нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 44 дүгээр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

- Уулзалтын хүрээнд болох арга хэмжээнүүдийг тоймлож хэлэхгүй юү?

- Дугуй ширээний уулзалтын хүрээнд Хөгжлийн хувилбаруудын төслийг танилцуулах үндсэн хуралдаан, гурван салбар хуралдаан болно. Үндсэн хуралдааныг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ДЭЗЧУ-ын захирал  Клаус Шваб нар үг хэлэх юм. Улмаар Авлигын эсрэг түншлэл, Уул уурхай,  Усны асуудлаар тус бүр салбар хуралдаан болно. Эдгээр салбар хуралдаанд манай төр, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн оролцоно. Дэлхийн шилдэг компаниудын төлөөлөл цугларч байгаа энэ боломжийг ашиглан дотоодын бизнесийн төлөөлөгчидтэй уулзуулах, ажил хэргийн холбоо тогтоох нөхцөл бүрдүүлэх үүднээс тусгай арга хэмжээ мөн зохион байгуулна.
Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    7 цаг 22 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    7 цаг 57 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    11 цаг 41 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    12 цаг 4 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    12 цаг 29 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    13 цаг 53 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    13 цаг 55 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    14 цаг 17 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    14 цаг 22 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    15 цаг 51 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    15 цаг 54 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    16 цаг 35 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    17 цаг 33 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    17 цаг 46 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    17 цаг 55 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    18 цаг 17 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 44 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    18 цаг 44 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    18 цаг 44 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    18 цаг 49 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК