УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамжыг гаргасан билээ. Энэхүү захирамжийн дагуу УИХ-ын ээлжит бус чуулган маргааш эхэлнэ. Мөн УИХ-ын дарга ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталжээ. Эдийн засгийн хямралтай, валютын нөөцгүй, ам.долларын ханш өсч, түүний хирээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ард түмний нуруун дээрхи ачаа нэмэгдсэн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан гээд ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага олон байсан.Ээлжит бус чуулганаар:
1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл
3. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл
4. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл зэргийг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм байна. УИХ-ын ээлжит бус чуулган маргааш 10.00 цагт эхлэх аж.
Т.Энхэлээ


























































Сэтгэгдэл (1)