Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 10.00 цагт эхэлж, нээлтээ хийнэ. Намын бүлгүүд хуралдсаны дараа хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэхээр төлөвлөөд байна. Хэлэлцэх асуудлууд:
1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл,
2.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл,
3.Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл,
4.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл

























































