
Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн хурлаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл зэрэг таван хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа юм. УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, гишүүд байр сууриа нэгтгэсний дараа ээлжит бус чуулган үргэлжилнэ.