Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын даргын ээлжит бус чуулган нээж хэлсэн үг

2013-9-16
0
ЖИРГЭХ

   DSC_75_2Монгол Улсын Ерөнхий сайд аа,

   Эрхэм гишүүд ээ,


  Эдийн засагт учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгүй болгох зорилгоор Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг яаралтай хэлэлцэх шаардлагыг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг энэ сарын 16-27-ны өдрүүдэд хуралдуулахаар захирамж гаргасан билээ.

   2012 оны 3 дугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч улмаар 2013 оны эхний хагас жил гэхэд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42 хувиар буураад байна.

  Гадаадын хөрөнгө оруулалт буурахад дэлхийн эдийн засгийн байдал, зарим хууль, эрх зүйн зохицуулалт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болж, хоёр дахь үе шатны хөрөнгө оруулалт зогссон зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Ялангуяа өмнөх Улсын Их Хурал тооцоо судалгаа муутай хууль баталсанаас улс орны эдийн засагт хүндрэл бэрхшээл учирч байна.

  Тухайлбал:

  Нэгдүгээрт, Өнгөрсөн оны 5 дугаар сард сонгуулийн өмнө Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалт дайжих шалтаг болжээ. Хуулиа гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлаагүй, дагаж гаргах журмыг оройтуулж гаргасан зэрэг нь тодорхойгүй байдал үүсгэжээ. Засгийн газрын өргөн барьсан энэ ээлжит бус чуулганаар батлагдах “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг баталснаар уг хууль хүчингүй болно.

  Хоёрдугаарт,
Улсын Их Хурал 2009 оны 07 дугаар сард “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” болон “уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийг баталсан. Хуулийн үзэл санаа зөв ч гэсэн хууль гарах үед олборлолтоо явуулж байсан “А” лицензтэй компаниудын шилжилтийн зохицуулалтийг тодорхойгүй үлдээснээс эдгээр компаниудийн алт олборлолт нууц хэлбэрт шилжих, татвар төлөхгүй байх, алт нууцаар хил давах, байгаль орчин нөхөн сэргээх ажил нь эзэнгүй болох зэрэг сөрөг үр дагаварууд гарсаар байна. Зөвхөн тусгай зөвшөөрлүүдийн төлбөр, хайгуулын талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал Засгийн газрын тооцоолсоноор 659.5 тэрбум төгрөгт хүрсэн нь тусгай зөвшөөрлийг цуцлах тохиолдолд хамгийн багадаа ийм хэмжээний нөхөн олговор улсын төсөвт ачаалал болж ирэхээр байна. Энэ чуулганаар уг урт нэртэй хуульд биш хуулийг дагаж гарсан шилжилтийн хуульд өөрчлөлт орох юм.

   Гуравдугаарт,
Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль”-ийг баталж, хугацааг хэд хэдэн удаа сунгаснаар 3 жилийн турш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдсонгүй. Энэ хориг нь хаа дуртай газраа ухаж төнхдөг замбараагүй лиценз олголтыг цэгцэлсэн боловч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх сайн хуулиа гаргаж чадалгүй удсанаас тус салбарын хөрөнгө оруулалтыг үндсэнд нь зогсоосон байна.

   Энэ бүхнийг харгалзан үзээд Засгийн газраас “Хөрөнгө оруулалтын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ”Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулиудыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт өргөн барьсан юм.

   Эдгээр хуулиудыг баталснаар:


    Монгол Улс хөрөнгө оруулалтын татварын эрх зүйн орчныг тогтвортой байлгах,

    Гадаад, дотоод гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах,

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг ашигт малтмалын хуулиас салгаж бие даасан хууль болгоод улмаар орон нутагт зөвшөөрөл олгох эрх, хяналт тавих үүргийг шилжүүлэх,

    Монгол Улсад ашигтай төслийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх,

    Төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах,

    Аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулах зэрэг олон асуудлыг шийдэх юм.

   Мөн “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулиар зохицуулагдаж байсан хөрөнгө оруулалтын сангийн харилцааг тусгай хуулиар зохицуулахаар хууль өргөн барьсан нь санхүүгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бий болж, жижиг дунд үйлдвэр, компаниуд ганц банкны зээл бус хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт босгож үйл ажиллагаагаа тэлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

   Эрхэм гишүүд ээ,

  Ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, байнгын хороод эдгээр хуулиудыг нухацтай хэлэлцэж, алдаа оноог шүүн тунгааж, улс орны эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн агуулагаар баяжуулж чанартай хууль гаргахын төлөө хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.

  Ингээд Улсын Их Хурлын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит бус чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.48.187)
    яана даа монгол улс минь.
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • үүүү (103.11.195.145)
    Эд нар харин өндөг шиг амьтад юм байна..Урьд засгийн газар дайснууд байж.
    2013 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    7 цаг 23 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    7 цаг 58 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    11 цаг 41 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    12 цаг 4 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    12 цаг 29 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    13 цаг 53 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    13 цаг 55 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    14 цаг 17 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    14 цаг 22 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    15 цаг 52 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    15 цаг 55 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    16 цаг 35 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    17 цаг 34 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    17 цаг 46 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    17 цаг 55 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    18 цаг 18 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 44 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    18 цаг 44 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    18 цаг 44 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    18 цаг 49 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК