
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж, намын бүлгүүд хуралдаж байгаа билээ. Чуулганы нээлтийн дараа эхэлсэн АН, "Шударга ёс" эвслийн намын бүлгүүдийн хурал завсарласан ч байр сууриа нэгтгэхээр дахин хуралдахаар болж байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 15.00 цагаас, Ардчилсан намын бүлэг 14.00 цагаас ээлжит хуралдаанаа тус бүр үргэлжлүүлэх юм байна.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг завсарлахгүйгээр хаалттай хуралдсаар байгаа юм.