Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нар Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохиогдож байгаа Ази, Номхон далайн Хүн амын VI бага хуралд оролцож байна.Энэхүү бага хурлаар Ази, Номхон далайн бүсийн хүн ам хөгжлийн асуудлыг нэгтгэн хэлэлцэж, тулгамдаж байгаа асуудлуудыг хамтын хүчээр гэтлэн давах болон 2014 оноос хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлох асуудлыг шийдвэрлэх юм байна.
Хуралд оролцож байгаа төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх, өргөн хүрээтэй бэлгийн боловсрол, залуусын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, үйлчилгээний хүртээмж зэрэг чухал асуудлыг хөндөж хэлэлцэх юм байна гэж Төсвийн байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.


















































