
Хуралдааны эхэнд тус хуулийг санаачилсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулга хийлээ. Тэрээр "Монгол Улсад 112 оны 12 мянгаад аж ахуй нэгж бүртгэгдэж, 14 гаруй тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Энэхүү хөрөнгө оруулалтын 80 хувь нь нь 2008-2012 онд хийгджээ. Мөн онцлох нэг үзүүлэлт нь хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг буюу 74 хувийг дангаар геологи, уул уурхайн салбарт хийсэн байна. 2012 оны гуравдугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч эхэлсэн бөгөөд 2013 оны эхний хагас жил гэхэд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42 гаруй хувиар буурсан байна. 2010-2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдэхэд нөлөөлсөн Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болсон нь хөрөнгө оруулалтын өсөлтийн хэмжээ буцаад байрандаа ирэхэд ч нөлөөлсөн" гэсэн юм.
УИХ-ын хэд хэдэн гишүүн уг хуулий шүүмжилж байгаагаа хурлын үеэр хэллээ.
Тус хууль батлагдсанаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, таатай, баталгаатай хууль эрх орчин бүрдэнэ гэж үзэж буй гэдгээ тэрээр хэлсэн юм. Тодруулбал, энэ хуулийн төслийг УИХ-аар баталсан тохиолдолд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болоод оны өмнө баталж байсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиуд хүчингүй болох аж.