
УИХ-ын ээлжит бус чуулган 14.00 цагт эхлэх байсан ч хойшилсоор байна. Учир нь УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн боловч ажлын хэсэг байгуулж асуудлыг дахин хэлэлцэх ёстой гэж хойшлуулсан учраас шууд чуулган руу оруулах боломжгүй болсон юм. Тус хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дахин нягтлан хэлэлцэх ёстой гэж байнгын хорооны гишүүд үзэж байгаа юм. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж зөвхөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дэмжиж, бусад төслүүдийн хэлэлцүүлгийг одоо үргэлжлүүлж байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулган маргааш болтол хойшлогдож магадгүй болоод байна.
Т.Энхэлээ