
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж зөвхөн Хөрөнгө
оруулалтын тухай хуулийн төслийг дэмжиж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай
хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжиж, УИХ-ын ээлжит бус
чуулган руу оруулахаар болж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын санд аж ахуйн нэгжийн хөрөнгийг төвлөрүүлэн үнэт цаасны зах зээлийг бүрдүүлэн ажиллах юм байна. Гэхдээ хөрөнгө нь банкинд биш Хөрөнгө оруулалтын тусгай санд бүрдэх учир ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж хууль санаачлагчдын зүгээс илэрхийлж байлаа. Үүний дараа Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байлаа. Харин Я.Содбаатар гишүүн "Хаалттай хэлэлцье" гэдэг горимын санал гаргаснаар гишүүд дэмжиж, төслийг хаалттай хэлэлцэж байна.
Т.Энхэлээ