
Ардчилсан нам дотроо МоАХ, Кроун, Нэг Ардчилал, Зүүн хойд Ази, МҮДН, Алтангадас, Ардчилсан залуучуудын холбоо зэрэг олон фракцтай. Тэгвэл энэ долоо хоногт тус намд шинэ жигүүр байгуулагдаж, анхны хурлаа өнгөрсөн даваа гарагт хийгээд байна. Уг жигүүрийг УИХ-ын гишүүн асан А.Мурат ахлахаар болсон бөгөөд Шинэчлэлийн Засгийн газрын үед албан тушаалд хүрч чадаагүй АН-ын олон улс төрчид багтаж байгаа аж. Тэд анхны хурлаараа Шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгчээ.
Ардчилсан намын шинэ жигүүр байгуулагдсан тухай маргааш албан ёсоор олон нийтэд зарлахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (5)