Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар төсөлтэй холбогдсон асуулт, хариултыг дуусгав

2013-9-18
0
ЖИРГЭХ

   DSC_22_3Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай холбогдох төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбоотой асуулт-хариулт явагдав.

   Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Илтгэгч, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тусгагдсан зарчмын асуудлуудын талаар илтгэлээ.Тэрээр илтгэлдээ, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөлөх шаардлагатай байгааг дурдаад энэ хүрээнд хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан талаар танилцууллаа.

   Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчийг ерөнхийд нь хувийн болон төрийн гэж төсөлд ангилсан ажээ. Хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 000 ам. долларын босгыг хэвээр хадгалж, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байхаар төсөлд тусгасан байна.Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог хуулийн төсөлд тусгажээ

   Дараа нь төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулахдаа, уг хуулийн төсөл Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын нийтлэг эрх зүйн баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчинг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулахад чиглэгдсэн байна гээд хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах, Монгол Улсын эдийн засагт үр ашиг бүхий төсөл, хөтөлбөрийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах томоохон нөхцөл бололцоо бий болно гэж үзэж байгаагаа тэрээр онцлон тэмдэглэв.

    Эдгээр төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг илтгэгч дурдаад хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны хуралдаанд үг хэлсэн гишүүдийн олонх нь цаашид тогтвортой хөрөнгө оруулалтыг урамшуулах арга, хэлбэрийг зөв тодорхойлох үүднээс төслийг цаг хугацаанд баригдалгүйгээр, ажлын хэсэг байгуулан ажиллуулах замаар нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан тухайгаа илтгэлээ.

   Төслийг хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрээр дүгнэлтдээ, улс орны эдийн засагт ямар сөрөг өөрчлөлт гарсныг дурдаад Засгийн газрын ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлтүүд тасарч, хууль зөрчигдөж, бүтээн байгуулалт эрс удаашрах, иргэдийн амьжиргааны төвшин муудах бодитой эрсдэл нүүрлэж байгааг онцлон тэмдэглэв. Энэ бүхэнд бодитой дүгнэлт хийж нэг жилийн дотор улс орныг дээрх нөхцөл байдалд хүргэсэн Засгийн газар, холбогдох яамд, Монголбанкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

    Дээрх илтгэл, санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, хариулт авав.

  Улсын Их Хурлын гишүүд, энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг гишүүдийн 2/3 доошгүй саналаар шийдвэрлэхээр төсөлд тусгасны учир шалтгаан, хуулийн төслөөр жижиг, дунд, том бизнесийн алийг нь дэмжиж байгаа, төр, хөрөнгө оруулагчдын хооронд үүссэн маргааныг хэрхэн шийдвэрлэх, байгаль орчны үнэлгээг хэн хийх, үүнд орон нутгийн иргэдийн оролцоо ямар байх, тэднийг мэдээллээр хангах, анхдагч хөрөнгө оруулагчийг дэмжих, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгө оруулагчид хүлээлгэх хариуцлагын асуудал хуулийн төсөлд хэрхэн тусгагдсан талаар тодруулсан асуулт тавьж хариулт авлаа.

   Мөн хөрөнгө оруулалтын хувь хэмжээний тооцоо нь хэр бодитой, үндэслэлтэй вэ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого бий юу, энэ бодлого зөв явж байна уу, хөрөнгө оруулалтыг дэмжих үүрэг бүхий шинэ агентлагийн бүтэц, орон тооны тооцоо байгаа эсэх, хуулийн төсөлд агуулгын өөрчлөлт оруулах боломж байгаа үгүй юу, өнгөрсөн хугацаанд 15 тэрбум төгрөгөөс дээш гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хэд бүртгэгдсэн, энэ хууль тогтвортой хөрөнгө оруулалтын баталгаа болж чадах уу гэхчлэн хуулийн төслийн агуулга, үзэл баримтлалтай холбоотой асуултад хууль санаачлагчдаас тодорхой хариулт авав.

   Төслийг хэлэлцэх эсэх асуудлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараар бодитой дэмжих, стратегийн салбарт ялгавартай хандах, түүний бодлогын зохицуулалтад анхаарах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихдээ ажлын байр шинээр бий болгох зэргийг харгалзах, хөрөнгө оруулалттай холбоотой аливаа маргаан үүсэх тохиолдолд асуудлыг шуурхай шийдвэрлэх тогтолцоог төсөлд тусгах, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодитой үнэлгээ өгөх, хамгийн гол нь хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчин нь тогтвортой, таатай байх зэрэгт тэд асуултаа чиглүүлж байв.

   Үүний зэрэгцээ маш чухал ач холбогдол бүхий энэ хуулийн төслийг цаг хугацаа алдаж хэлэлцэж байгааг шүүмжлэхийн сацуу түүнийг шуурхай хэлэлцэж гаргах шаардлагатай байгааг гишүүд онцоллоо.

   Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар асуулт, хариулт явуулж дуусгаснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

  Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд саналаа хэлэх юм гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    7 цаг 15 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    7 цаг 50 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    11 цаг 34 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    11 цаг 57 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    12 цаг 22 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    13 цаг 46 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    13 цаг 48 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    14 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    14 цаг 15 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    15 цаг 44 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    15 цаг 47 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    16 цаг 28 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    17 цаг 26 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    17 цаг 39 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    17 цаг 48 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    18 цаг 10 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 37 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    18 цаг 37 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    18 цаг 37 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    18 цаг 42 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК