УИХ-ын үдээс хойшхи хуралдаан үргэлжилж, Хөрөнгө оруулалтын тухай
хуулийг хэлэлцсээр байна. МАН-ын гишүүд уг хуулийн зарим заалтыг
эсэргүүцэж байгаа бол АН-ын гишүүд улам сайжруулж, хэлэлцэхийг дэмжсэн
байр суурьтай байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Бакей: "Хөрөнгө оруулалт буурсан нь зөвхөн хууль эрх зүйн орчинтой холбоотой гэж ойлгож болохгүй. Дотодын хөрөнгө оруулагчдын талбар байна уу үгүй юу, үндэсний үйлдвэрлэгчид гадаадынхны туслах чанартай ажил гүйцэтгэх юм биш үү гэсэн эмзэглэл байна. Шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэгт урамшуулал хэрэгтэй байна" гэлээ.



















































