
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи нь дэмжлээ. Хуралд 56 гишүүн оролцож байгаагаас 80,4 хувь нь уг хуулийн төслийг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Одоо Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.