
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “А” танхимд болох юм. Уг хурлаар гурван асуудал хэлэлцэнэ. Үүнд,
• “Зэвсгийн худалдааг зохицуулах тухай” олон улсын гэрээнд гарын үсэг зурах тухай асуудал /зөвшилцөх/;
• Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орох тухай асуудал /зөвшилцөх/;
• Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.