
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал 10.00 цагт Төрийн ордны "Б" танхимд эхлэх гэж байна. Уг хурлаар тус бүлгийн гишүүд Сангийн яам, Монгол банкны мэдээллийг сонсох бөгөөд хэвлэлийнхэнд нээлттэй юм байна. МАН-ын гишүүд Засгийн газрын гишүүдийн хэлж байгаа эдийн засгий өнөөгийн байдлын тухай мэдээллийг "худал" гэж үзэж байгаа тул албаны хүмүүсээс ийнхүү мэдээлэл авахаар болжээ.