
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 68 дугаар чуулганд оролцохоор маргааш мордох гэж байна. Чуулганд Монгол Улс “Бичигтэн болох
НҮБ-ын арван жил”-ийн үндэсний илтгэл, “Нийгмийн хөгжилд хоршооллын
үүрэг” үндэсний илтгэл, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах
тухай илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэх юм.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзахаар төлөвлөжээ.