
МАН-ын гишүүд энэ үеэр яригдсан тоо, статистик зөрж байгааг шүүмжилж байсан юм. Асуулт, хариулт удаан үргэлжилсэн тул МАН-ын бүлгийн дарга УИХ-ын нэгдсэн чуулганыг маргааш хуралдуулж, мэдээлэл авах цаг гаргаж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ. Ингэснээр УИХ-ын чуулган маргааш 09.00 цагт эхлэхээр боллоо.
Маргааш Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөөд байна.