
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 68 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ыг зорьж байна. Чуулганд Монгол Улс “Бичигтэн болох НҮБ-ын арван жил”-ийн үндэсний илтгэл, “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” үндэсний илтгэл, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэх юм.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)