
УИХ-ын өнөөдрийн чуулган эхэллээ. Чуулганаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Эхний асуудлын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг гишүүдэд мэдээлэл өгч байна.