
УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр гурван асуудал хэлэлцэхээр байсан ч эхний асуудал болох Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцээд өндөрлөлөө. Чуулганд нийт 45 гишүүн сууснаас 84,4 хувь нь энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсан юм. Тиймээс Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг гаргаж, дараагийн хэлэлцүүлэгт оруулахаар боллоо.
Сэтгэгдэл (1)